АН-ын Э.Тамирыг “Төрийн орон сууцны корпораци”-ийн захирлаар томилжээ

2025 оны 2 сарын 13

Arslan.mn

“Төрийн орон сууцны корпораци” ТӨХХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн 2025 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 05 тоот тогтоолоор тус компанийн Гүйцэтгэх захирлаар Эрдэнэбилэг овогтой Тамирыг томилжээ.  

Э.Тамир нь Улс төр судлаач, эрхзүйч мэргэжилтэй бөгөөд барилгын салбарт төслийн удирдагчаар 15 жил ажилласан туршлагатай аж.

Мөн түүний хувьд АН-аас 2024 оны НИТХ-ын сонгуульд нэр дэвшээд ялагдсан билээ.

Шинээр томилогдсон Гүйцэтгэх захирал Э.Тамирт “Төрийн орон сууцны корпораци” ТӨХХК-ийн Гүйцэтгэх захирал асан Б.Эрдэнэбулган компанийн тамга тэмдгийг хүлээлгэн өгчээ.

Arslan.mn

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
661737
0 эможи

keyboard_arrow_up