Х.Нямбаатар: Би Багануурын цахилгаан хураагуурт станцыг санаачлаад 2 сар 15 хоногт ашиглалтад оруулснаараа бахархдаг
Дулааны тавдугаар цахилгаан станцыг барих төслийг гардан хэрэгжүүлэх бэлтгэл ажлыг хангаж байгаа тухай Хотын дарга Х.Нямбаатар мэдээллээ.
ТЭЦ-5 300 МВт эрчим хүч, 360 Гкал дулаан үйлдвэрлэнэ
Тэрбээр, "ТЭЦ-5 дулааны цахилгаан станцын төслийг Улаанбаатар хот гардан хэрэгжүүлэхээр бэлтгэл ажил хангаж байгаа.
Хуучин ДЦС-2-ын цахилгаан станцын дулаан хангамжийн асуудал Таван шар орчмоор хязгаарлагддаг. Цахилгаан эрчим хүчний хувьд 24 МВт үйлдвэрлэж байгаа бол хажуугийнх нь байршилд баригдах ТЭЦ-5 300 МВт эрчим хүч, 360 Гкал дулаан үйлдвэрлэх мөн уур үйлдвэрлэх хүчин чадалтай дулааны болон цахилгаан эх үүсвэр болон баригдахаар төлөвлөж байна" гэлээ.
Багануурын батарей хуримтлуурын станц өнөөдрийн байдлаар төвийн нэгдсэн системд 12476.9 МВт.цаг эрчим хүч нийлүүлээд байна.
Тэгвэл энэ талаар тэрбээр "Нүүрээ нуусан нөхдөө би нөхдийнхөө хамт Багануурын 50 мвт цахилгаан хураагуурт станцыг санаачлаад, мөнгийг дотоод зах зээлээс босгоод тендер шалгаруулалтаар шалгарсан компаниар 2 сар 15 хоногт ашиглалтад оруулснаараа бахархаж явдаг. Энэ өвөл таслалтгүй явж байгаагийн ихэнх ачааг энэ станц үүрсэн. Нүүрээ ил гаргаж үзэл бодлоо бичих хувь тавилгүй хүмүүс харлуулах үгүйсгэхээс өөр шидгүй, бахархах бүтээлгүй азгүй ч юм даа." гэжээ.









