“Эрин эверест интернешнл“ сургуулийг төрийн өмчид шилжүүлэн авлаа

2025 оны 2 сарын 10

Arslan.mn

2024 оны 4 дүгээр сард хотын дарга Х.Нямбаатар БГД-ийн 29 дүгээр хороонд ажиллаж, "Эрин эверест интернешнл" сургуулийг төрийн өмчид шилжүүлэн авах ажлыг эхлүүлж байсан.

Тэгвэл өнгөрсөн сард тус сургуулийг төрийн өмчид авсан юм. Ингэснээр дээрх хороонд байрлах "Эрин", "Өнөр" зэрэг хорооллын хүүхдүүд гэртэйгээ ойр улсын сургуульд суралцах боломжтой болсон.

Тус сургууль нийслэлийн 184 дүгээр сургууль болж, 40 бүлгийн 960 хүүхэд, 60 багштай хичээллэнэ. Өнөөдөр буюу энэ сарын 10-ны өдрөөс төрийн өмчит ЕБС статустайгаар хичээлээ эхлүүлж байна. 

Arslan.mn


Эх сурвалж: НЗДТГ-ын ХМОНХХ

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
661646
0 эможи

keyboard_arrow_up