Нэг гэр бүлийн зургаан хүн угаартан нас барж, цэрэгт явсан хүү нь л амьд үлджээ
Гэр бүлийн зургаан хүн нь угаартаж нас барсан асуудлаар иргэн мэдээлэл өгч байна.
БГД-ийн 22-р хороонд 1-р сарын 23-24-нд шилжих шөнө нэг гэр бүлийн 6 хүн угаартан нас барсан. Энэ гэр бүлээс цэрэгт явсан хүү нь л амьд үлджээ.
Тэрээр цэргээс чөлөөгөөр ирээд хэвлэл мэдээллийн хэрэгслүүдэд мэдээлэл өгөхөөр хандав.
Гэр бүлийн 6 гишүүнээ угаарын улмаас алдсан 17 настай хүү О.Одбаяр "Би гэртээ өнгөрсөн сарын 26-нд чөлөөгөөр иртэл надад "Миний дүү тайван байгаарай гээд гэртээ орсны дараа ээж, дүү нар маань, ах өнгөрсөн гэж хэлсэн. Надад маш их харамсалтай байна. Миний амьдрал бүрхэг болчихлоо.
Хамгийн сүүлд ээжтэйгээ ярихад “Миний хүү эхнэр хүүхэд авах боллоо доо” гэж байсан. Юугаа ч мэдэхгүй дөрвөн дүү минь өнгөрчихлөө. Гэр рүүгээ ороход “Миний дүү сэтгэлээ бариарай” гэхэд ухаан мэдрэлгүй болсон.
Дүү нар маань юу ч мэдэхгүй хүүхдүүд шүү дээ. Хамгийн том дүү маань коллеж төгсөх гэж байв. Дунд дуу 3-р ангийн, бага дүү 1-р ангийн сурагч байсан юм.
Манай ээж үйлчлэгчийн ажил хийдэг байсан. Надад аав байхгүй. Ээж биднийг хүний дайтай өсгөсөн. Тэдний задлангийн хариу гараагүй байна.
Би гэрийнхнийхээ төлөө чадах бүхнээ хийнэ. Хуульчдаас тусламж авахад нээлттэй, бэлэн байна. Би яахаа мэдэхгүй байна. Шүүх шинжилгээний хариу гараагүй байна. " гэв.









