Х.Нямбаатар: Хоёрдугаар төрөхийн хуучин барилгыг Сүхбаатар хотын НЭГДСЭН ЭМНЭЛЭГ болгоно

2025 оны 2 сарын 04

Arslan.mn

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-эрдэнэ, Засгийн газрын зарим гишүүн, нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар болон холбогдох албаныхан өнөөдөр нийслэлийн II төрөх буюу “Хүрээ” амаржих газарт ажиллаж, төсвийн хөрөнгөөр хэрэгжиж буй хөрөнгө оруулалтын ажлын явцтай танилцлаа.

Нийслэлийн II төрөх буюу “Хүрээ” амаржих газар нь 1959 оноос эхлэн үйл ажиллагаагаа явуулж байгаа бөгөөд энэ хугацаанд нийт 500 мянга гаруй иргэнийг өлгийдөн авчээ. Эрүүл мэндийн тусламж үйлчилгээг сайжруулах, хүртээмжийг нэмэгдүүлэх зорилгоор тус эмнэлгийн шинэ барилгын ажлыг 2022 оны аравдугаар сард эхлүүлж, өнгөрсөн оны аравдугаар сард ашиглалтад оруулсан юм. Тодруулбал, есөн давхар, 180 ортой шинэ эмнэлгийг 2024 оны аравдугаар сарын 7-ны өдөр ашиглалтад оруулсан бөгөөд 80 мянга орчим эмэгтэйд эх барих, нярай, гэр бүл төлөвлөлт, нөхөн үржихүйн тусламж, үйлчилгээг иж бүрнээр нь үзүүлэх боломжтой болсон юм.

Arslan.mn

Энэ үеэр хотын дарга Х.Нямбаатар “Хот, тосгоны эрх зүйн байдлын тухай хууль 2026 оноос хэрэгжиж эхэлснээр Улаанбаатар хот 14 хоттой болно. Энэ хүрээнд “Хүрээ” амаржих газрын хуучин эмнэлгийн барилгыг хүчитгэж, өргөтгөн Сүхбаатар хотын нэгдсэн эмнэлэг болгоно. Мөн “Хүрээ” амаржих газарт шаардлагатай байгаа орчин үеийн тоног төхөөрөмжийг нийслэлийн төсвийн хөрөнгөөр шийдвэрлэхээр боллоо. Цаашид бид нийслэлийн 14 хотын нэгдсэн эмнэлгийг шинэчлэн зохион байгуулж, шаардлагатай хөрөнгө оруулалтыг нийслэлийн төсөвт суулгана. Мөн нийслэлийн харьяа эмнэлгийн байгууллагуудыг орчин үеийн тоног төхөөрөмжөөр хангах ажлыг үе шаттай зохион байгуулж байна” гэлээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
1
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
661561
1 эможи

Зочид
2025-02-05 01:12
Х Нямбаатар, Т.Мөнхсайхан та нар судалгаа хийж байж ярьж байгааг мэдмээр байна. СБД-н эмнэлэг нь харвалт өгөөд очиход хэвтүүлэх ор байхгүй, өөр тасагт хэвтүүлж өөр эмчилгээ хийгээд шууд гаргадаг юм. Бие нь сайжраагүй байхад 7 хоног хэвтүүлээд гаргадаг тул өвчтөнд хэцүү байдаг. Нэгдсэн 1 эмнэлэг гэхэд очерлоно их л хүлээх хэрэгтэй болно доо!!!
Иргэн
2025-02-04 22:24
Хотын төв улам л түгжрэх нь дээ!!!
keyboard_arrow_up