Соёлын төв өргөөний даргаар томилогдсон Л.Ариунтуяа 317 саяын 2 орон сууц, ₮174 саяын үнэлгээтэй 37 АДУУТАЙ

2025 оны 2 сарын 03

Arslan.mn

Соёлын төв өргөөний даргаар НИТХ-ын төлөөлөгч Л.Ариунтуяаг томилжээ. Ингээд "Давхар дээл"-тэй боллоо.

Тэрээр өмнө нь Геодези, Усны барилга байгууламжийн газар ОНӨААТҮГ-ын даргаар ажиллаж байсан юм.

Тэгвэл Л.Ариунтуяагийн 2023 онд АТГ-т мэдүүлсэн ХОМ-ийг хүргэж байна.

Тэрбээр мэдүүлэгтээ:

Өөрийн орлого: ₮93 сая
Гэр бүлийн орлого: ₮42 сая
Орон сууц барилга байгууламж: ₮317 сая /орон сууц-2 /
Тээврийн хэрэгсэл: ₮92 сая  /Суудлын жижиг машин,LexusNX 300 /
Мал аж ахуй: ₮174 сая /Хурдан удмын адуу-2, Адуу-35, Хонь-130/
Газар: ₮0 сая
Үнэт эдлэл, урлаг, түүхийн үнэт зүйл: ₮14 сая
Хадгаламж: ₮6 сая
Зээл:  ₮102 сая гэж мэдүүлжээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
661540
0 эможи

гооёо
2025-02-04 09:14
Нарантуяа хүүхэн гуай хөдөө гарч малаа малла морио уяж уралдуул
уншигч
2025-02-04 08:55
энэ дарга болж байгаа нөхөдүүд чинь бүгд л хурган хөрөнгөтнүүд байна ш дээ
Гайхшрал
2025-02-03 20:35
МАН АН гишүүн болохоор нөгөө хувьчлалаар бүх малчдад өгсөн шиг намынхаа хувьчилж авсан малнаас адуу мал тарааж өгдөг юм байх даа
Mongol
2025-02-03 14:59
Энэ ямар нэг даргийн албан тушаалд мөнггүй хүн очдоггүй заавал нилээн хур хүмүүс очдог байх тэй. Тэгээд тэрийгээ аривжуулах гэж зөв үү
keyboard_arrow_up