Эмч Г.Ууганцэцэг: Угаарын хийн хордлогоор 720 хүн нас барсан.Төр шахмал түлшийг үйлдвэрлэсэн бол ТӨР ХАРИУЦЛАГА ХҮЛЭЭХ ёстой

2025 оны 2 сарын 03

Arslan.mn

Иргэдийн хүсэлтийн дагуу нийслэлийн агаарын бохирдлын асуудлыг  УИХ-аар хэлэлцэхээр болж, сонсгол зохион байгуулах ажлын хэсэг байгуулсан. Дээрх ажлын хэсэг дэд хэлэлцүүлгүүдийг зохион байгуулж, сонсголыг хоёрдугаар сарын 3, 4-ний өдөр зохион байгуулахаар товлосон юм.

Тэгвэл товлосон хуваарийн дагуу өнөөдөр /2025.02.03/ Утааны сонсгол "Агаарын бохирдлыг бууруулах хүрээнд утааны асуудлаарх бодлого, шийдвэрийн хэрэгжилтийн үр дүн, шийдэл" сэдвээр үргэлжилж байна.

Энэ үеэр иргэн Г.Ууганцэцэг "Шинжээч Сувдаа доктор угаараар 163 хүн нас барсан гэж хариуцлагагүй мэдээлэл хийлээ. Шүүхийн шинжилгээний дүгнэлтээр угаарын хийн хордлогоор 2018-2025 он хүртэл 720 хүн нас барсныг хариуцлагатайгаар мэдэгдье. Төр шахмал түлшийг үйлдвэрлэсэн бол ТӨР ХАРИУЦЛАГА ХҮЛЭЭХ ёстой" гэв.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
661535
1 эможи

иргэн
2025-02-03 14:35
Төрийн мөнгө байдаггүй юм Батлагдсан төсөв байдаг Татварын мөнгө эзэнтэй шүү Эзэн баримтгүй юманд мөнгө авчих санаатай гайхалууд байна аа Үхлийн шалтгаан бүгд өөр өөр байвал яахав. Амны зоргоор чалчих сайн зүйл бус Ичмээр биш үү
keyboard_arrow_up