Үндэсний цэцэрлэгт хүрээлэнг “шорлогийн газар“ болгосон Ү.Оюунзул Гэрлэх ёслолын ордны даргаар томилогджээ
2024 оны есдүгээр сард "Үндэсний цэцэрлэгт хүрээлэн" ОНӨТҮГ-ын дарга Ү.Оюунзул ажлаа өгч оронд нь мисс Ё.Нямжав томилогдсон талаар бид мэдээлж байсан.
Тэгвэл "ажлаа муу хийсэн" гэх нэр зүүсэн "Үндэсний цэцэрлэгт хүрээлэн" захирал асан, ИТХ-ын төлөөлөгч Ү.Оюунзул Гэрлэх ёслолын ордны даргаар томилогджээ.
Ташрамд дурдахад, "Үндэсний цэцэрлэгт хүрээлэн" ОНӨТҮГ-ын дарга Ё.Нямжав ажлаа хүлээн авах үеэр "За би ёстой ийм бүдүүлэг байж үзээгүй юм. Энэ удаад уучлаарай гээд тайлбар хийе. Үндэсний хэмээх тодотголтой цэцэрлэг хүрээлэнгээ ямар болсныг өөрсдөө ороод харцгаа. Миний хувьд ажлаа аваад 3 өдөр болж байна. Бүх хэсгээр нь явж үзлээ. Бүх албаны дарга нартай нь уулзлаа. Хур хогоо голдоо овоолчихсон, цоожтой 4 нойл нь зүгээр ямбий амбаар, явган болон дугуйн зам нь битүү хагархай, шороондоо дарагдсан хэдэн талбай, навсайсан хэдэн хуушуур шорлогны байр, эзэнгүй зогсоолууд, энд тэндгүй баас шээс, хуванцрын хог . Оффисийн байр нь шал нь цөмөрчихсөн. Халаалтгүй. Автомат усжуулалт, цахилгаанаа ч шийдчихээгүй (12 жил). Үнэн хүнд л газар байна ш дээ. " гэж шүүмжилж байсан удаатай.