Нийслэлийн архивын газрын даргаар томилогдсон Х.Гантулга 3 ОРОН СУУЦ, ₮133 саяын тээврийн хэрэгсэл, ₮920 саяын үнэлгээтэй АДУУТАЙ
Нийслэлийн архивын газрын даргаар Х.Гантулга томилогджээ
Тодруулбал, Нийслэлийн Засаг даргын 2025 оны Б/14 дүгээр захирамжаар нийслэлийн Архивын газрын дарга Насангийн Туулыг төрийн албанаас чөлөөлөн оронд нь Х.Гантулгыг томилжээ.
Х.Гантулгын хувьд 2019 оноос эхлэн Нийслэлийн архивын газрын хяналт шалгалтын даргаар ажиллаж байсан аж.
Тэгвэл Х.Гантулгын 2023 онд АТГ-т мэдүүлсэн ХОМ-ийг хүргэж байна.
Тэрбээр мэдүүлэгтээ:
Өөрийн орлого: ₮54 сая
Гэр бүлийн орлого: ₮173 сая
Орон сууц барилга байгууламж: ₮271 сая /орон сууц-3, авто зогсоол-2, дуусаагүй барилга нэг зэрэг нийт таван үл хөдлөх хөрөнгөтэй /
Тээврийн хэрэгсэл: ₮133 сая /жийп болон туулах чадвар өндөр Mercedes BenzG 500, Lexus LX 600 , Jeep, Wrangler зэрэг гурван машинтай/
Мал аж ахуй: ₮920 сая /Хурдан удмын адуу-91, Хурдан удмын адуу-68, Адуу-120, Сайн үүлдрийн үхэр-75, Үхэр-83 /
Газар: ₮284 сая /Эзэмших-135м2, Эзэмших-700м2, Өмчлөх-700м2, Өмчлөх-800м2, Эзэмших-700м2, Эзэмших-700м2 зэрэг нийт 8 газартай /
Үнэт эдлэл, урлаг, түүхийн үнэт зүйл: ₮171 сая
Хадгаламж: ₮488 сая
Авлага: ₮79 сая
Зээл: ₮6 сая гэж мэдүүлжээ.