Хамгийн эхний автобус хэдэн буудлын цаана байгааг мэдээлэх лед самбарыг байршуулжээ
Нийтийн тээврийн бодлогын газраас нийтийн тээврийн шинэ систем болон иргэд 1,000 төгрөгөөр зорчих асуудлаар өнөөдөр мэдээлэл өглөө.
Тодруулбал, нийтийн тээвэрт өдөрт ₮1,000-өөр хугацаа, чиглэл хамаарахгүйгээр ЗОРЧИЖ БОЛДОГ болжээ.
Нийтийн тээврийн шинэ системийн хүрээнд Улаанбаатар хотын 100 байршилд карт худалдаж авах, цэнэглэж болох киоск машиныг байршуулсан байна. Мөн нийтийн тээврээр байнга зорчдоггүй иргэн тус киоск машинаас карт авахгүйгээр автобусаар зорчиж болох нэг удаагийн QR код авч болох юм байна.
Түүнчлэн өнөөдрийн байдлаар 100 автобусны зогсоолд нийтийн тээврийн үйлчилгээний мэдээллийн Led самбарыг байршуулсан ба ба тус самбараар тухайн автобусны зогсоол дээр дамжин өнгөрөх бүх тээврийн хэрэгслүүдийн мэдээллээс гадна хамгийн эхний автобус хэдэн буудлын цаана байгааг мэдээлж байгаа аж.
Шинээр “UBCard” гар утасны аппликэйшнийг хийсэн ба автобусны картаа цэнэглэх, нийтийн тээврийн цагийн хуваарь, үйлчилж буй тээврийн хэрэгслийн тоо зэрэг бүхий л талын мэдээллийг авах боломжтой юм байна. Тус аппликэйшн нь маргаашаас буюу хоёрдугаар сарын 1-ний өдрөөс ажиллагаанд орох юм байна.