З.Цэвээндорж: Нийтийн тээврийн автобусаар хугацаа харгалзахгүйгээр өдөрт ₮1000 төлөөд 4 удаа ЗОРЧИНО

2025 оны 1 сарын 31

Arslan.mn

Нийтийн тээврийн бодлогын газраас тээврийн шинэ систем болон 1000 төгрөгөөр зорчих болсон талаар мэдээллээ.

НТБГ-ын Захиргаа, удирдлагын хэлтсийн дарга З.Цэвээндорж " Нийтийн тээврийн үйлчилгээний үнэ тариф 2014 онд өөрчлөлт орсон цагаас дахин өөрчлөлт ороогүй. Нийслэлийн ИХТ, НЗДТГ-ын санаачилгаар нэмэхээр өөрчлөлт оруулсан.

Гэхдээ энэ нь ердөө үнэ нэмэгдсэн гэсэн үг биш. Иргэн тухайн өдөр дөрвөн удаа зорчиход 1000₮ байх, тодруулбал тухайн өдрийн эхний зорчилтод карт уншуулахад шууд 1000₮ татагдана.

Мөн дамжин суулт 30 минутаар хязгаарладаг байсан бол хугацаа хязгаарлахгүй болсон ба дараагийн автобусанд дамжин суухдаа өөр чиглэлд суух ёстой байсан бол чиглэл харгалзахгүй болсон.

Нийтийн тээврийн хоёр систем хэрэгжиж байгаа. Иргэд “Umoney” картаа цэнэглээд автобусаар зорчих боломжтой. Мөн төлбөрийн шинэ систем нь картаа худалдаж аваад уншуулах боломжтой. Нийслэлд 100 байршилд киокс машин байршуулсан ба тэнд картаа худалдаж авах болон цэнэглэх үйлчилгээг үзүүлж байна.

Киоск машинаас авсан шинэ картын хувьд суухдаа картаа уншуулсан байхад өдөрт дөрвөн зорчилт хийх эрх нь үүсэх юм байна.

Хэрэв карт авахгүй гэвэл нэг удаагийн QR кодоор цэнэглэж, автобусандаа уншуулж болно.

Харин ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн картад өөрчлөлт ороогүй." гэв.

Банкны картаар дамжин суух үйлчлэхгүй. Дамжин суухын тулд зорчигч нийтийн тээврээс буухдаа картаа уншуулсан байх ёстой аж.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
661499
1 эможи

OYUN
2025-02-01 12:24
Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар) APPLY TO SELL YOUR KIDNEY FOR MONEY NOW $ 780,000.00

keyboard_arrow_up