Баянгол дүүргийн удирдах ажилтны ӨРГӨТГӨСӨН ШУУРХАЙ ЗӨВЛӨГӨӨН болж байна
2025 оны 1 сарын 30
Баянгол дүүргийн Удирдах ажилтнуудын өргөтгөсөн шуурхай хуралдаан өнөөдөр болж байна. Хуралдаанд дүүргийн ИТХ-ын дарга П.Өлзийнаран, ЗДТГ-ын хэлтсийн дарга нар болон дэргэдэх байгууллагын удирдлагууд, 34 хорооны Засаг дарга, ерөнхий боловсролын сургуулийн захирал, Өрхийн эрүүл мэндийн төвийн дарга нар гээд нийт 200 гаруй алба хаагч оролцож, өнгөрсөн онд хийсэн ажил, 2025 онд хийх ажлын төлөвлөгөөг сонсож, харилцан мэдээлэл солилцож байна.
Тухайлбал, өнөөдрийн өргөтгөсөн шуурхай хуралдаанаар дүүргийн ЗДТГ-ын дарга болон үндсэн хэлтсийн дарга нар
- Дүүргийн Засаг даргын харьяа байгууллагуудтай байгуулах гэрээний төрөл, ажлын үр дүнг дүгнэх журам,
- Төрийн албан хаагчийн сургалт, ёс зүй,
- Хот тосгоны эрх зүйн байдлын тухай хууль,
- 2024 оны төсвийн гүйцэтгэл, 2025 оны төсвийн төлөвлөгөө зэргийг танилцуулах бол,
Хот нийтийн аж ахуйн чиглэлээр:
- Тохижилт, нийтийн аж ахуй хэлтсээс 2024 оны ажлын тайлан, 2025 оны төлөвлөгөө
- Хүнс, худалдаа, үйлчилгээний хэлтсээс 2024 оны тайлан, 2025 оны төлөвлөгөө,
- 2025 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөг тус тус танилцуулна.
Мөн дүүргийн дэргэдэх газар хэлтэс болон ОНӨТҮГ, ОНӨААТҮГ-ын удирдлагууд 2025 оны хийх ажлын төлөвлөгөөгөө танилцуулах юм.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
661481
0 эможи
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс