Хүндэтгэх шалтгаанаар нийслэлд 48 цагаас дээш хугацаанд зорчсон орон нутгийн машин 5,000 төгрөг ТӨЛӨХГҮЙ байхаар болов
2025 оны 1 сарын 30
Нийслэлийн ИТХ-ын тогтоолоор орон нутгийн дугаартай автомашинтай иргэн нийслэлд 48 цагаас дээш хугацаанд зорчвол хоног тутамд 5000 төгрөг төлөх, харин нийслэл рүү нэвтэрснээс хойш 48 цагийн дотор буцаж гарсан тохиолдолд хураамж авахгүй байх журам 2024 оны есдүгээр сарын 1-нээс хэрэгжиж байна. Тус журамд нийслэлийн Засаг дарга Х.Нямбаатарын захирамжаар хүндэтгэх шалтгаантай иргэдээс хураамж авахгүй байх өөрчлөлт орууллаа. Уг захирамж хоёрдугаар сарын 15-ны өдрөөс хэрэгжиж эхэлнэ.
Тодруулбал, нийслэлд бүртгэлгүй орон нутгийн дугаартай тээврийн хэрэгслийг дараах тохиолдолд төлбөрөөс чөлөөлөх юм байна.
Тухайлбал,
- Эрүүл мэндийн шалтгаанаар нийслэлийн нутаг дэвсгэрт байрлах эмнэлэгт эмчилгээ хийлгэсэн, үүнийгээ нотолсон;
- Оршуулгын үйл ажиллагаанд оролцох шалтгаанаар нийслэлийн нутаг дэвсгэрт хуанлийн 14 хоногоос илүүгүй байрласан, үүнийгээ нотолсон;
- Хөдөлгөөнд оролцох боломжгүйгээр тээврийн хэрэгсэлд гэмтэл учирсан, үүнийгээ нотолсон;
- Онцгой байдлын үед эрх бүхий байгууллагын шийдвэрээр дайчлагдсан, үүнийгээ нотолсон тохиолдолд 5000 төгрөгийн хураамж төлөхгүй.
Эх сурвалж: НЗДТГ-ын хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс
|
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
1
661480
1 эможи
О.Оджаргал
2025-01-30 12:03
1 сарын эхээр ирээд эмнэлэгт ээжийгээ сахиад одоо 2 сар гарчихлаа 2 сарын 15 наас хэрэгжих юм бол өмнөх мөнгийг төлөх юмуу эмнэлэгтээ ямар нотолгоо авах вэ.
О.Оджаргал
2025-01-30 12:03
1 сарын эхээр ирээд эмнэлэгт ээжийгээ сахиад одоо 2 сар гарчихлаа 2 сарын 15 наас хэрэгжих юм бол өмнөх мөнгийг төлөх юмуу эмнэлэгтээ ямар нотолгоо авах вэ.
иргэн
2025-01-30 11:51
Орон нутгийн ноймертой халтуур хийдэг нөхдүүдийг сайн шалга Тэд өдөрт 200000 төг олдог 5000 төг төлөх асуудал байхгүй дээ
иргэн
2025-01-30 11:51
Орон нутгийн ноймертой халтуур хийдэг нөхдүүдийг сайн шалга Тэд өдөрт 200000 төг олдог 5000 төг төлөх асуудал байхгүй дээ
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс