Сүхбаатар дүүрэгт нийтийн байранд гал гарчээ
2025 оны 1 сарын 30
Сүхбаатар дүүргийн 16 дугаар хороонд нийтийн байранд гал гарч байна гэсэн дуудлагыг онцгой байдлын албаныхан өчигдөр буюу энэ сарын 29-ний өдрийн 12:19 цагт хүлээн авчээ.
Дуудлагын дагуу тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 34 дүгээр ангийн алба хаагчдыг очиход иргэн Х-гийн эзэмшлийн 10х12 хэмжээтэй нийтийн байрны залгаа 2х6 метрийн хэмжээтэй галлагааны өрөөний дээвэр, хана шатаж байжээ. Онцгой байдлын албан хаагчид галыг унтрааж, шаардлагатай арга хэмжээ авч ажиллажээ.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
661479
0 эможи
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс