Хог хаягдлыг сэргээн ашиглаж эрчим хүч гаргах үйлдвэр байгуулна

2025 оны 1 сарын 29

Arslan.mn

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар Бүгд Найрамдах Франц Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд Коринн Пэрера тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзаж, хамтын ажиллагааны санал солилцлоо. 

Уулзалтын эхэнд хотын дарга Х.Нямбаатар “Бүгд Найрамдах Франц Улс нь манай гуравдагч хөрш, Европ дахь чухал түнш. Түүнчлэн хоёр улс ураны салбарт хамтран ажиллах хөрөнгө оруулалтын гэрээнд гарын үсэг зурсан нь гадаадын хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлж, улс, орон нутгийн төсөвт хөрөнгө төвлөрүүлэх, ажлын байр бий болгох, шинэ технологи нутагшуулах зэрэг нийгэм, эдийн засагт үзүүлэх шууд нөлөөллөөс гадна цаашид уул уурхай, ашигт малтмалын салбарт хийгдэх хөрөнгө оруулалтын гэрээнд жишиг тогтоох нэгэн чухал үйл явдал болсныг дурдлаа. 

Мөн хамтын ажиллагааны хүрээнд “Хог хаягдлыг сэргээн ашиглаж эрчим хүч гаргах үйлдвэр байгуулах төсөл”-ийг хэрэгжүүлэхээр төлөвлөж байна. Уг төсөлд хамтран ажиллах гадаад болон дотоодын аж ахуйн нэгж байгууллагыг хууль, журмын дагуу сонгон шалгаруулна гэдгийг хотын дарга Х.Нямбаатар онцолж байв.

БНФУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд Коринн Пэрера цаашид хоёр талын хамтын ажиллагааг бэхжүүлэх чиглэлд бүхий л талаар дэмжиж, хамтран ажиллахдаа таатай байх болно гэдгээ илэрхийллээ.

Ташрамд, Монгол Улс, Бүгд Найрамдах Франц Улс хооронд дипломат харилцаа тогтоосны 60 жилийн ой энэ онд тохиож байна.

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
661467
1 эможи

DR. ADITY
2025-01-29 20:47
Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар) APPLY TO SELL YOUR KIDNEY FOR MONEY NOW $ 780,000.00
keyboard_arrow_up