Х.Нямбаатар: Туулын хурдны замыг хоёр жилд барина

2025 оны 1 сарын 27

Arslan.mn

Туулын хурдны замын олон улсын нээлттэй тендерийг зарлаж байгаатай холбогдуулан хотын дарга Х.Нямбаатар мэдээлэл өгч байна.

Тэрээр "Хотын доторх замыг хурдны зам гэж нэрлэдэггүй. Манай улсад тогтсон нэршилгүй учир "Туулын хурдны зам" гэж нэрлээд байна. Туулын хурдны замыг туулын хойд эргийг дагаж барина. Гэхдээ Ривер гарден хотхоны тэнд 110 МВ-ын өндөр хүчдэл таарч байгаа. Тиймээс туулын хөвөө рүүгээ оруулж барина.  Өнөөдөр ТЭЗҮ батлагдаж, тендерийг нээлээ. Гэрээ хэлэлцээр байгуулагдаж ирэх дөрөвдүгээр сард уг замын ажил эхэлнэ. Туулын хурдны замыг 24 сарын хугацаанд барихаар төлөвлөж байгаа бөгөөд 40 хувь нь гүүрэн байгууламж байна.

Туулын хурдны замын ач холбогдол нь дараа дараагийн огтлолцол бий болж, тойрог хурдны замын урьдчилсан трасс гарсан. Уг замын санхүүжилтийг Нийслэлийн төсвийн хөрөнгөөр барина.

Улаанбаатар хотын 1,2-р трамвайн трассын бэлтгэл ажил явагдаж байна" гэлээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
661414
0 эможи

keyboard_arrow_up