09.40-10.00 цагийн хооронд Төрийн ордноос Сэлбэ гүүрний төгсгөл хүртэл хөдөлгөөнийг түр хязгаарлана
2025 оны 1 сарын 24
Монгол Улсын анхны Ерөнхийлөгч, төр нийгэм, шинжлэх ухаан, боловсролын салбарын нэрт зүтгэлтэн, академич, шинжлэх ухааны доктор, профессор, “Чингис хаан” тэргүүн зэргийн одонт Пунсалмаагийн Очирбатыг сүүлчийн замд нь өнөөдөр үдэж байна. Салах ёс гүйцэтгэх арга хэмжээтэй холбогдуулан дараах байршлуудад замын хөдөлгөөнийг түр хугацаанд хязгаарлаж зохицуулалт хийх тул иргэд та бүхэн хүндэтгэлтэй хандаж хөдөлгөөнд оролцохыг Тээврийн цагдаагийн албанаас уриалж байна.
Мөн өнөөдөр 12.00 цагт улс даяар автомашин, галт тэрэг, цахилгаан станцын дуут дохиолол өгч, төрийн албан хаагчид нэг минут зогсож хүндэтгэл үзүүлнэ.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
661357
0 эможи
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс