Б.Ану-Үжин: Яармагаас Сүхбаатарын талбай хүртэл трамвайгаар 20-30 минут явна
Нийслэл өөрийн санхүүгийн ачаалалд тохируулж, Степпе Арена /Мөсөн өргөө/-Сүхбаатарын талбай чиглэлд трамвай явуулахаар болоод буй.
Энэ талаар уг асуудлаар "Улаанбаатар Трамвай төсөл"-ийн удирдагч Б.Ану-Үжин "Одоогийн байдлаар трамвайн трассын сонголт эцэслэгдсэн бөгөөд судалгаа, ТЭЗҮ, загвар зураг боловсруулах шатандаа буюу 20 хувьтай явж байна.
Трамвайг хоёр трасстай байхаар төлөвлөсөн. Трамвайн эхний шугам Нисэхийн тойрог, Яармагийн автозам, Энхтайвны гүүрээр дамжин Сүхбаатарын талбай хүртэл байна.
Яармагийн замын голд ногоон байгууламж бүхий талбай байдаг учир дээр нь хөнгөн галт тэрэг явуулах төлөвлөгөөтэй байна.
Харин хоёрдугаар шугам нь Сүхбаатарын талбайгаас-Зунжин байна. Энэ дагуух талбайд газар чөлөөлөлтийн ажил явагдаж байна.
Трамвай нь замын хөдөлгөөний аюулгүй байдал, зорчигчийн тав тухыг хангасан богино хугацаанд хэрэгжих боломжтой.
Нэг удаад 150-300 хүнийг тээвэрлэх багтаамжтай, дундаж хурд 30км/ц, дээд хурд 60 км/цаг юм. Яармагаас Сүхбаатарын талбай хүртэл трамвайгаар явахад 20-30 минутад хүрнэ гэж тооцоолсон.
Ингэснээр Яармагийн авто замын түгжрэлийг 27.5хувиар бууруулна" гэлээ.