Т.Мөнхсайхан: С.Энхболдыг ЭМДЕГ-ын даргаар томилоход асуудалгүй гэсэн тайлбарыг АТГ-аас өгсөн
2025 оны 1 сарын 23
Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын даргаар Эрүүл мэндийн дэд сайд асан С.Энхболдыг томилох шийдвэрийг Засгийн газрын хуралдаанаар гаргасан.
Тэгвэл энэ талаар Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан " С.Энхболдыг Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын даргын албан тушаалд томилоход ямар нэгэн зөрчил байгаа эсэхийг тодруулахаар АТГ-руу бичиг явуулсан. Зөрчилгүй гэх хариулт ирсэн учир тус албан тушаалд томилсон. ЗГХЭГ-аас Засгийн газрын хуралдаанд танилцуулж, томилсон байгаа. Надад С.Энхболд яллагдагчаар татагдсан гэдэг мэдээлэл ирээгүй. Хүнийхээ хувьд салбарын туршлагатай учир уг албан тушаалд нийцэх хүн гэж харж байгаа." гэв.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?









661324
0 эможи
Зочин
2025-01-23 18:28
Дандаа л найз нөхдөө татаж байх юмаа.
Зочин
2025-01-23 11:45
Одоо эндээс идэж хумсал гэж байгаа юм байх даа.
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс