Х.Нямбаатар: 92000 айлын зуухыг нэн яаралтай солих шаардлагатай. Солихгүй гэхээр угаартаж байгаа хүмүүсийн дуудлага багасахгүй байна

2025 оны 1 сарын 22

Arslan.mnАгаарын бохирдол, утааны асуудлаар ерөнхий хяналтын сонсгол зохион байгуулах хүрээнд "Утааны асуудал: Стандарт, хяналт /Зуух, түлшний технологи/ сэдэвт хэлэлцүүлэг болж байна.

Энэ үеэр Хотын дарга Х.Нямбаатар "Энэ жил 5000 айлыг орон сууцанд шилжүүлнэ. 15000 айлыг байгалийн хийн системд холбоно.

Манай улсын бүх дулааны станцууд бүх хүчин чадлаараа ажиллаж байгаа. Одоо бол 1 мкв талбайд ч дулаан өгөх боломжгүй болсон.

Яагаад Улаанбаатарын төвд орон сууц шавсан бэ гэвэл авлигаар дамжуулан дулааны шугам руугаа шавж орон сууцжуулах төлөвлөлт явагдсан. Ингээд дулааны гүнзгий хомсдолд орчихсон байна.

Гэхдээ Улаанбаатарчуудын 54 хувь нь орон сууцанд 46 хувь нь гэр хороололд амьдарч байна.

Өнөөдөр зуухны асуудал Монголын асуудал болчихлоо. 92000 айлын зуухыг нэн яаралтай солих шаардлагатай. Сольё гэхээр татвар төлөгчийн мөнгөөр солилоо гэх юм. Солихгүй гэхээр угаартаж байгаа хүмүүсийн дуудлага багасахгүй байна" гэв.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
1
661319
1 эможи

Зочин
2025-01-24 01:33
Одоо хотын хүн ам дүүрсэн гээд хөдөөнөөс шилжих хөдөлгөөнийг хаагаачээ. Нэг гишүүн, нэг дарсыг дагаж хөдөөнөөс маш олон айл орж ирээд байхад яаж яндан цөөрч хот утаагүй болох юм бэ Нямбаатараа.
иргэн
2025-01-23 15:41
Худлаа үнэн хэдэн зуух шахах нь тодорхой. хуурамч бензин шатахуунаас утаа хэр хамааралтайг хэзээ шийдэх вэ?
Зочин
2025-01-23 09:58
хэдэн өвөл угаартуулаад алаад цөөлөөч
Зочин
2025-01-23 08:51
Зуухаа сольж тэнэгтэж байхаар түлж байгаа хор хольсон угаарын хий гаргаад хордуулаад байгаа муужруулсан түлшиндээ анализ хийж ажиллаачээ.Эрээнд энэ нүүрсийг дангаар түлээд ямар ч утаа хор үхэл байхгүй байгааг өөрсдөө очиж газар дээр нь үзэж нэгийг бодно байгаа зүгээр попроод байх юм энэ хэдэн нохдууд
Зочин
2025-01-23 07:49
Зуухнаасаа бишээ түлж байгаа та нарын хийсэн хийгээд байгаа хятад барьцалдуулагч хор хольсон хогийн түлшнээс чинь угаарын хорт хийний нэгдлүүд хүмүүсийг хордуулж алаад,агаар дэгдээд байгааг энэ хотын захиргааныхан,төрийн бирдүүдэд ойлгуулаад өгчих инженерүүд,судлаачид химичид,мэргэжлийн хүн алга байгаа нь нэн харамсалтай дээр байгаа нөхдүүдэд юм зааж өг сурга
keyboard_arrow_up