Тамхи татлаа гэж шаардлага тавьсан ч хүлээн аваагүй автобусны жолоочийг ₮25 мянгаар торгожээ

2025 оны 1 сарын 22

Arslan.mn

Нийтийн тээврийн үйлчилгээний талаар иргэдээс ирсэн талархлыг хүлээн авч, санал, гомдол, хүсэлтийг тухай бүрд нь шийдвэрлэн ажиллаж байна.

Тухайлбал "Автобусны жолооч тамхи татаж байхад нь шаардлага тавихад хүлээн аваагүй" гэсэн иргэний гомдлыг хянаж, Зөрчлийн тухай хуулийн 14.6.9 дүгээр заалтаар жолоочийг 25 нэгж буюу 25,000 төгрөгөөр торгожээ.

"Нийслэл хотын нийтийн тээврийг илүү хүртээмжтэй, үйлчилгээг сайжруулахын төлөө иргэн таны санал хүсэлт, мэдээлэл маш чухал. 70044040 дугаарын утсаар болон Нийтийн Тээврийн Бодлогын Газрын фэйсбүүк хуудсанд үнэн бодит мэдээлэл өгч, бидэнтэй хамтран ажиллаарай" гэж тус газраас мэдээлэв.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
1
661310
1 эможи

keyboard_arrow_up