Айлын буйдан шатаж 200 гаруй оршин суугчийг утаажилтын бүсээс гаргажээ
2025 оны 1 сарын 21
Хан-Уул дүүрэг 24 дүгээр хороо утаа гараад байна гэсэн дуудлагыг 13:30 цагт хүлээн авчээ.
Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 30 дугаар ангийн алба хаагчдыг очиход, иргэн У-ийн зочны өрөөнд буйдан шатаж байсныг унтрааж, утаажилтын бүсээс 200 хүн /том хүн-170, хүүхэд-30/-ийг аюулгүй газар гаргасан байна. /Эх сурвалж: ОБЕГ/
СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Иргэд та бүхэн гэртээ галын болзошгүй эрсдэлээс сэргийлж гэрээсээ гарахдаа цахилгаан хэрэгсэл, шатамхай зүйлсээ шалгаж байхыг анхааруулж байна.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
1
661281
1 эможи
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс