Х.Нямбаатар: Энхтайвны гүүрийг явган хүний замгүй болгон өргөтгөл хийж, ТРАМВАЙ ЯВУУЛНА
Ерөнхий сайдын ахалсан Нийслэл Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулах, дэд бүтцийн бүтээн байгуулалтын төсөл, арга хэмжээг хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх, салбар хоорондын зохицуулалт, шуурхай удирдлагаар хангах Засгийн газрын шуурхай штабын II хуралдааны үеэр Хотын дарга Х.Нямбаатар энэ жил трамвайны шугамыг барьж эхлэхээр шийдсэн талаар мэдээлэл өгсөн.
Тэрбээр " Трамвайны шугамын ТЭЗҮ-ийг дөрөвдүгээр сарын 1-нд дуусгана. ТЭЗҮ-ийг хийж дуусгасны дараа олон улсын нээлттэй тендер зарлана.
Нийслэл өөрийн санхүүгийн ачаалалд тохируулж, Степпе Арена /Мөсөн өргөө/-Сүхбаатарын талбай чиглэлд трамвай явуулах юм.
Энхтайвны гүүрэн дээгүүр трамвай явуулахын тулд явган хүний замгүй болгож, гүүрний хоёр талаар металл хийцтэй зам тавих, даацыг нэмэгдүүлэх өргөтгөл шинэчлэлийн ажил энэ жил хоёр байршилд хийгдэхээр болсон
Тодруулбал МСМ, АПУ компаниас Энхтайвны гүүр чиглэлийн замын уулзварыг өргөтгөх юм байна.
Ирэх жил 120 мянгатын Тэмээтэй хөшөөнөөс Сүхбаатарын талбай хүртэлх замыг тус бүр хоёр эгнээгээр нэмэгдүүлэх тендерийг зарлах ажил хийгдэнэ" гэв.