Х.Нямбаатар: Улаанбаатар хот утаагүй түгжрэлгүй болъё гэвэл уул уурхайн том төслүүдээ хөдөлгөх ёстой
Монгол Улсын Засгийн газар, Франц улсын “Орано Майнинг С.А.С” компанитай байгуулсан уран олборлох хөрөнгө оруулалтын гэрээний талаар Хотын дарга Х.Нямбаатар өнөөдөр мэдээлэл өглөө.
Тэрбээр "Анх 1997 онд уг төсөл эхэлсэн байдаг. Үндсэндээ 28 жилийн дараа Монгол Улс ураны олборлогч улсын жагсаалтад орж байна. Өмнө нь Дорнод аймгийн Мардай орд дээр олборлолт хийж байсан түүх бий. Миний бие ажлын хэсгийг ахалж ажиллахдаа нэг зарчмыг барьж байсан. Энэ бол Монгол Улс гурав дах хөршийн хөрөнгө оруулалт авч байгаа хоёр дах тохиолдол. Хоёрдугаарт энэ салбарын хайгуулын болон ашиглалтын лиценз авсан бусад уул уурхайн төслүүд урагшлах зам мөрийг гаргаж байгаагаараа ач холбогдолтой.
Цаашид Монгол Улсад цөмийн эрчим хүчний төслүүдийн суурь судалгаа эхлэх уртач нөхцөлийг бүрдүүлж байна. Энэ санхүүгийн загварын гол онцлог нь бид үнэ төлбөргүй 10 хувиа авч байгаа, мөн тус компанийн үйл ажиллагаанд хорин тавих эрх эдэлж байгаа.
Улаанбаатар хот утаагүй түгжрэлгүй болъё гэвэл уул уурхайн том төслүүдээ хөдөлгөх ёстой. Том төслөө шийдэж байж, том асуудлаа шийднэ" гэв.