УИХ дахь МАН, АН-ын бүлгийн хуралдаан болно
Нэгдүгээр сарын 13-ны даваа гарагт болох зарим үйл явдлын тоймыг хүргэж байна.
9.00 цагт: Хууль зүйн үндэсний хүрээлэнд “Сэтгэхүйн тойрог” хуульч, сэтгүүлчдийн клубийн анхны өглөөний уулзалт болно.
11.00 цагт: ХӨСҮТ-ийн зааланд томуу ба томуу төст өвчний нөхцөл байдлын талаар мэдээлэл өгнө.
12.00 цагт: “Зууны мэдээ” сонины “Үндэсний мэдээллийн төв”-д МУГТ, Мэргэжлийн боксчин Э.Цэндбаатар 2025 оны 2-р сарын 15-ны өдөр "АСА Арена"-д болох Аваргын бүс хамгаалах тулааныхаа талаар мэдээлэл хийнэ.
-УИХ дахь МАН, АН-ын бүлгийн хуралдаан болно.
-Цэргийн бүртгэл нийслэлд нэгдүгээр сарын 6-22-нд үргэлжилнэ.
-Анх удаа орон сууц худалдан авсан иргэн, дотоод гадаадын их дээд сургуульд суралцаж буй оюутны сургалтын төлбөрийн хөнгөлөлт эдлэх хүсэлтэй иргэдийн материалыг нэгдүгээр сарын 1-нээс Татварын ерөнхий газарт хүлээн авч байна.
-Нэгдүгээр сарын 25-26-нд болох Нисгэгчгүй нисэх хэрэгсэл жолоодлогын улсын аварга шалгаруулах “Дронокон-2025” тэмцээний бүртгэл энэ сарын 14-нийг хүртэл үргэлжилнэ.
-Энэ сарын 15-ны өдрөөс албан ёсоор улсын дугаарын захиалга авч эхэлнэ. Энэ сарын 14-нийг хүртэлх хугацаанд иргэд, аж ахуйн нэгж, байгууллага тус системтэй танилцаж, өөрийн мэдээллээ шалгаж, нягтлах боломжтой.
-Шинэ болон шилмэл бүтээлийн “Онцлох бүтээлүүдийн үзэсгэлэн” энэ сарын 7-20-ны өдрүүдэд “Блью Мон” галерейд гарч байна.
-Марко Поло-700 жилийн ойд зориулсан “Марко поло, Хубилай хаан, монголчууд” тусгай үзэсгэлэн Чингис хаан Үндэсний музейн 9 давхрын үзүүллэгийн танхимд энэ сарын 15-ныг хүртэл гарна.









