Х.Нямбаатар: 207-р байрыг нурааж, батлагдсан зураг, хэмжээ квадратаар нь орон сууцыг барьж, айл өрхүүдийг оруулна

2024 оны 12 сарын 25

Arslan.mn

Дэлбэрэлтэд өртсөн 207-р байрыг нураах шийдвэр гаргасны дагуу уг байрыг нураах тендерийн сонгон шалгаруулалт зарлаад байна. Энэ талаар нийслэлийн Засаг дарга Х.Нямбаатараас тодрууллаа.

Тэрбээр "207-р байрыг нураах ажиллагаа нэлээд түвэгтэй. Хоёр байрны дунд баригдсан учир том техникүүд авчирч тэсэлгээний аргаар нураах боломжгүй. Өнгөрсөн жил 10 гаруй барилга нураасан техникүүдээр нураах боломжгүй, гар аргаар нураах шийдвэр гарсан.

Ирэх хаврын улиралд байрыг нурааж, яг энэ барилгын батлагдсан зураг, хэмжээ квадратаар нь орон сууцыг барьж, айл өрхүүдийг оруулна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нийслэл гуравдагч этгээдээр татагдсан. Бид гуравдагч этгээдийн хувиар гэм буруутай нь тогтоогдсон ААН-ээр нураасан, барьсан зардлуудаа нэхэмжилж хохирлоо барагдуулна" гэв.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
660849
1 эможи

keyboard_arrow_up