НИТХ-д “зүүрмэглэж суудаг“ нийслэлийн газрын дарга Р.Энхтайван ₮1,2 тэрбумын ҮЛ ХӨДЛӨХ, ₮315 саяар үнэлэгдэх малтай
Өнөөдрийн НИТХ-аар төсөв хэлэлцэж байхад Нийслэлийн Байгаль орчны газрын дарга Р.Энхтайван зүүрмэглэж сууж байгаа нь олон нийтийн шүүмжлэлийг дагуулж буй.
Тэгвэл Нийслэлийн Байгаль орчны газрын дарга Р.Энхтайван АТГ-т мэдүүлсэн 2023 оны Хөрөнгө орлогын мэдүүлгийг танилцуулъя.
Тэрбээр мэдүүлэгтээ:
Өөрийн орлого: ₮40 сая
Гэр бүлийн орлого: ₮879сая
Орон сууц барилга байгууламж: ₮1,2 тэрбум / нэг орон сууц, үйлчилгээний зориулалттай обеъттэй /
Тээврийн хэрэгсэл: ₮16 сая /Суудлын жижиг машин,Toyota, Prius XW30 маркийн автомашинтай /
Мал аж ахуй: ₮315 сая /Үхэр-125, Адуу-190 /
Газар: ₮5 сая /Эзэмших-500м2 газартай /
Үнэт эдлэл, урлаг, түүхийн үнэт зүйл: ₮54 сая
Хадгаламж: ₮2 сая
Бэлэн мөнгө: ₮0 сая
Авлага: ₮0 сая
Зээл: ₮299 сая гэж мэдүүлжээ.