Д.Отгонжаргал: Иргэд 2025 оны 1 дүгээр сарын 1-нээс 1000 төгрөг төлж, хугацаа хамаарахгүй дөрвөн удаа зорчдог болно

2024 оны 12 сарын 23

Arslan.mn

НИТХ-аас өнгөрсөн хоёрдугаар сард тогтоол гаргаж, нийтийн тээврээр үйлчлүүлэх үнийн тарифт зарим өөрчлөлт оруулсан.  Энэ талаар Нийтийн тээврийн бодлогын газрын дарга Д.Отгонжаргалаас тодрууллаа.

Тэрээр "2014 онд нийтийн тээврийн тарифыг өөрчилж 500 төгрөг болгож байсан. Үүнээс 10 жилийн дараа буюу 2025 оноос үнэ тарифыг 1000 төгрөг болгон өөрчилж байна. Автобусаар зорчиход хоёр төрлийн систем ажиллаж буй. Нэгдүгээрт Улаанбаатар смарт картын төхөөрөмж болон арилжааны бүх банкны карт унших төхөөрөмж ажиллана.

Бид шинээр Qpay, socialpay болон бусад цахим төлбөрийн хэрэгслээр төлбөрөө төлөх үйлчилгээг нэвтрүүлнэ.

2021 оны судалгаагаар нэг зорчигчийг тээвэрлэх бодит зардал нь 1300 төгрөг гэж тооцоолол гарсан. Тиймээс нийтийн тээврийн алдагдлын зардлын зөрүүг ойртуулах үүднээс уг шийдвэрийг хэрэгжүүлэх гэж байна.

Өмнө нь 30 минутын дотор дамжин суухад үнэ төлбөргүй байсан. Шинэ журмаар 06:00-23:00 цаг хүртэл буюу автобусны зориулалтын картаар эхний удаагийн 1000 төгрөгөө төлсөн бол өдөрт 4 удаа автобусаар үнэгүй зорчино.

Харин арилжааны банкны картаар төлбөрөө төлсөн энэ үйлчилгээ үйлчлэхгүй." гэв.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
660802
1 эможи

keyboard_arrow_up