Ирэх сарын 1-нээс автобусанд 1000 төгрөг төлж зорчино

2024 оны 12 сарын 22

Arslan.mn 

НИТХ-аас өнгөрсөн хоёрдугаар сард тогтоол гаргаж, нийтийн тээврээр үйлчлүүлэх үнийн тарифт зарим өөрчлөлтийг оруулсан.

Тодруулбал, иргэд автобусаар зорчихдоо 500 төгрөг төлж, 30 минутын дотор дамжин суухдаа төлбөр төлөхгүй зохицуулалт үйлчилж байгаа. Тэгвэл 2025 оны нэгдүгээр сарын 1-нээс иргэд 1000 төгрөг төлж, хугацаа хамаарахгүй дөрвөн удаа зорчих юм.

Хэрэв дөрвөөс дээш удаа зорчихоор бол мөн 1000 төгрөг нэмж төлнө гэсэн үг. Түүнчлэн НИТХ-ын тогтоолын дагуу оюутнууд хөнгөлөлттэй зорчдог байсныг зогсоож, ахмадууд харьяалал харгалзахгүй автобусаар үнэгүй зорчих юм.

Харин хүүхдүүд 200 төгрөгөөр зорчсон хэвээр байх юм. Ташрамд, автобусаар зорчих үнийн тарифыг 2014 онд шинэчилснээс хойш өөрчлөлт оруулаагүй юм. Улмаар нийслэлийн төсвөөс автобус компаниудад жилд 350 тэрбум төгрөгийн татаас өгч, иргэдийг 500 төгрөгөөр зорчуулж байжээ

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
660792
1 эможи

Нар
2024-12-23 11:44
Зөв шийдвэр шүү Орилоо ямаан ууд аа
Зочин
2024-12-23 09:45
цалин тэтгэвэрээ 50% иас дээш нэм тэгвэл болно Нямбаа,Оюука 126 мал нараа
Зочин
2024-12-23 02:22
Автобусаар аль болох зорч гэсэн мөртлөө үнийг нь нэмж байгаа нь яаж байгаа юм бэ. Эсрэг эсрэг шийдвэр гаргадаг дуракууд вэ
Зочин
2024-12-22 16:52
Zuv shiidver bn
keyboard_arrow_up