Шинээр барих дулааны цахилгаан станцыг Япон Улс бүрэн санхүүжүүлэхээр болжээ

2024 оны 12 сарын 20

Arslan.mn

Нийслэлийн Засаг дарга Х.Нямбаатар Япон улсад албан томилолтоор ажиллаад ирсэн тухайгаа мэдээллээ.

Тодруулбал, Хотын дарга  Японд томилолтоор ажиллах хугацаанд Гадаад харилцааны дэд сайд Акико Икуина хүлээн авч уулзжээ. Тэрбээр томилолтынхоо үеэр олон жил яригдсан V цахилгаан станцад хөрөнгө оруулах сонирхолтой аж ахуйн нэгжүүдтэй уулзаж, тохиролцсон байна.

Тодруулбал тус цахилгаан станцын бэлэн ТЭЗҮ-г үндэслэн төр, хувийн хэвшлийн түншлэлээр Япон Улсын хөрөнгө оруулалтаар шинэ дулааны цахилгаан станц барих ажлын эхлэлийг тавьжээ. Төсөл ирэх онд эхлэх бөгөөд “ТЭЦ II” станцын үнсэн санг түшиглэн, шинэ станцыг байгуулах юм байна.

Ташрамд дуулгахад Улаанбаатар хот эрчим хүчний хэрэглээнийхээ дутагдлыг нөхөх, цаашид агаарын бохирдлыг бууруулахыг тулд орон сууцжуулах ажлын бэлтгэл болгож, эрчим хүчний 6 төслийг эхлүүлэхээр болсон байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
1
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
660780
1 эможи

Зочин
2024-12-23 12:28
Болиоч та нар.. Одоохондоо бид мөнгөгүй байгаа нь үнэн юм чинь яагаад тусламж нуйж болохгүй гэж. Ирээдүйд ямар гайхалтай баян орон болно гэж бодож байна. Та нар гайхаад амаа хааж чадахгүй ангайх байхдах. Сайн сайрныг бодож,мөрөөдөж, дэмөиж туслаачээ. Бид чинь Чингэсийн Монгол гэдэгээ бодооч дээ. Сайхан болноо сайхан ч болж байна. Ажил хийгээд байгах хүмүүстээ урам хайрлаж сурвал яасан юм бэ. Бүх юмыг өүү харлуулаачээ. Монгол хүн уул нь уужуу тайван,ухаантай л хүмүүс юмсан. Яагаад ийм муухай хар бараан сэтгэхүйтэй болчихвоо. Өөрчлөгддөө хүмүүсээ
Зочин
2024-12-23 10:16
Нямбаатар Японд ядуу улсын ядуу дарга гэж царай алдаж гуйлга гуйж бадар барьж яваад Япончуудад өрөвдүүлэх тактик хэрэглэж цах станцын санхүүжилт авахаар болж дээ! Онигоотой юм?
Зочид
2024-12-22 14:19
Японы манайд өгсөн 129 сая долларыг манайхан үрснийг мэдээд Япончууд гайхсан гэж утсан дээр байсан. Л Гантөмөртэй адил манайхан мөнгөгүй хоосон гэж хэлээ биз.
Зочин
2024-12-20 23:19
Хоосон сагсганасан, гуйлгачин сэтгэлгээтэй, мулгуу удирдлагууд хунд бна шуу!
Зочин
2024-12-20 13:55
Зүгээр мөнгө өгөх юм уу
keyboard_arrow_up