ХҮХЭРЛЭГ ХИЙН хэмжээ энэ сарын 16-нд Баянхошуу орчимд оргил цэгтээ хүрсэн буюу 10.1 дахин ИХ гарчээ

2024 оны 12 сарын 19

Arslan.mn

Нийслэлийн агаарын чанарын мэдээллийг  хэрхэн хэмждэг талаар Ус, цаг уур, шинжилгээний газраас мэдээлэл өглөө.

Нийслэлийн хэмжээнд агаарын чанарын индексийг хэмждэг 19 станц байдаг аж. Агаарын чанарыг MNS 4585-2016 гэсэн стандартын дагуу хэмждэг байна. Агаарын чанарын индексийг agaar.mn сайтаар дамжуулан олон нийтэд гурван цагийн зайтай мэдээлдэг ажээ.

Улаанбаатар хотод 19 цэгт агаарын чанарын хяналт шинжилгээг байнга хийдэг. Энэ 19 цэгт хүхэрлэг хийн хэмжээ байнга давсан үзүүлэлттэй гарч байгаа. Хамгийн өндөр агууламжтай цэгт Толгойт, 1-р хороолол, Баянхошуу байна. 

13-18-ны өдрүүдийн хамгийн оргилдоо хүрсэн цэг нь Баянхошуу орчимд арванхоёрдугаар сарын 16-ны өдөр 506 мгр хүрчээ. Стандарт хэмжээ нь 50 байдаг бол 10.1 дахин өссөн үзүүлэлт юм. 

Азотын давхар ислийн хувьд эдгээр өдрүүдэд 8-150 мгр/м.к хяналт шинжилгээний агууламж байна. Хамгийн өндөр агууламжтай бохирдолтой цэгүүд нь Нэгдүгээр хороолол, 100 айл, Толгойт гэсэн цэгүүд байна. Арванхоёрдугаар сарын 16-ны өдөр хамгийн өндөр агууламжтай байж, стандарт хэмжээнээс 3.1 дахин их гэсэн үзүүлэлттэй гарчээ. 

PM10 тоосонцрын хувьд хамгийн өндөр агууламжтай цэгүүд Нэгдүгээр хороолол, Хайлааст, Шархад гэсэн хэсгүүдэд 4.3 дахин их байжээ. 

PM2 тоосонцрын хувьд хамгийн өндөр агууламжтай цэг нь Нэгдүгээр хороолол, Хайлааст, Баянхошуу зэрэг газрууд байна. Нэгдүгээр хороолол хэсэгт 563 буюу стандарт хэмжээнээс 11.3 дахин өндөр агууламжтай байв.  

  • Агаарын чанарын индекс 0-50 зааж байвал цэвэр буюу хүний эрүүл мэндэд сөрөг нөлөөгүй. Харин  51-100 зааж байвал хэвийн буюу агаарын чанарын стандартын шаардлага хангасан гэж үздэг байна. Гэхдээ зарим хэт мэдрэг хүмүүс амьсгалын замын шинж тэмдэг илрэх магадлалтай байдаг аж.
  • 101-200-ийн хооронд байвал бага бохирдолтой. 201-300 байвал бохирдолтой, 301-400 зааж байвал их бохирдолтой, 401-500 заавал маш их бохирдолтой гэж үздэг байна. Энэ нь хүний эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлдэг аж.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
660759
0 эможи

keyboard_arrow_up