Х.Нямбаатар: Нүүрсэн яндангүй “приүс“ автомашиныг хөдөлгөөнд оролцуулахгүй албадлагын арга хэмжээ авна

2024 оны 12 сарын 18

Arslan.mn

Улаанбаатар хотын удирдлагын багаас утааг бууруулах дараагийн төлөвлөгөөг гаргаснаа өнөөдөр (2024.12.18) Засгийн газрын хуралдаанд танилцуулжээ.

Энэ талаар Хотын дарга Х.Нямбаатар  "Нийслэлийн агаарын бохирдлыг бий болгож буй хүчин зүйлүүдийг хэрхэн бууруулах талаар хэлэлцлээ. Агаарын давхар эсэл, нүүрс төрөгчийн хийг бууруулах, урт болон дунд, богино хугацааны төлөвлөгөө боловсруулж, хэрэгжүүлэх үүрэг бүхий Агаар орчны бохирдлыг бууруулах үндэсний хороог байгууллаа. Үндэсний хороог мэдээж хэрэг албан тушаалын эрэмбээрээ Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд С.Одонтуяа ахалж, миний бие нарийн бичгийн даргаар нь ажиллана.

Улаанбаатар хотын агаарыг бохирдуулж буй гэр хороололд 198 мянган яндан байна гэдэг тооллогыг 2024 оны долоодугаар сард нийслэлийн агаарын бохирдлыг бууруулах чиг үүрэг бүхий байгууллагаас гаргасан. 2019 онд гэр хороололд 160 мянган айл өрх амьдарч байсан. Тэр үед 350 мянган тонн түлш хэрэглэдэг байсан. Одоо бол гэр хорооллын өрхийн тоо нэмэгдсэн байна. Тиймээс агаарын бохирдол буурахгүй байна. Жилд Улаанбаатар хотын гэр хорооллын иргэд 520-540 мянган тонн сайжруулсан түлш түлж байна.

Ерөнхийлөгчийн өгсөн үүргийн дагуу одоогийн сайжруулсан түлшний найрлага, технологийг өөрчлөх судалгааны ажлыг эхлүүлсэн. Цаашид 800 км-ийн алсаас мидлинг авчрах уу. Чойр-Нялгын сав газраас хүрэн нүүрс авчирч, перкет үйлдвэрлэх үү гэдэгт судалгаа хийнэ.

Яндангүй бүсийг зарлана. Тодруулбал, Бага тойруу орчим дахь Дөлгөөн нуур, 32, Гандан гэх зэргээр төвийн бүсийг хамруулна. Энэ бүсэд 20 мянган айл байх бөгөөд бүгд LPG буюу газаар халаалтаа шийдэх төр, хувийн хэвшлийн түншлэлийн гэрээг энэ сар шинийн баяраас өмнө байгуулахаар ажиллаж байна. Барилгын ажил 3 сард эхэлж, 2025 оны 10 дугаар сар гэхэд 20 мянган айлыг LPG хэрэглээнд шилжүүлэхээр төлөвлөжээ.

Нэмээд нефтийн дайвар бүтээгдэхүүн болох газын үйлдвэр байгуулах, ингээд 80 мянган айлыг уг шугам сүлжээнд холбох боломжтой дундын станцыг байгуулахаар гаднын мэргэжилтнүүдийг урьж ажиллуулж байна. Үйлдвэрийг 1 жилийн дотор барих боломжтой гэсэн урьдчилсан мэдээллийг өгч байгаа. Танай хөрсөн дээр 30-40 хэм хүйтрэх тохиолдолд дамжуулах шугамыг хэрхэн дулаалж барих вэ гэдэг чухал байна.

2023 онд Нийслэлд бүртгэлтэй автомашины тоо 325 мянга байсан бол одоо 804 мянга болсон байна. 

"Приус" машинууд нүүрсэн яндангүй хөдөлгөөнд оролцож, агаарт хортой бодис ялгаруулж байна. Эдгээр машинуудыг журамлаж, зориулалтын яндан тавьсан тохиолдолд хөдөлгөөнд оролцуулах албадлагын арга хэмжээ авна" гэв

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
1
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
660727
1 эможи

irgen
2024-12-19 09:09
Er im hotiin utaanii buruutan in Pruis l yum ba sh dee
keyboard_arrow_up