Нийтийн тээврийн автобусны Биокомбинат, Гачуурт зэрэг 3 чиглэлд ӨӨРЧЛӨЛТ оруулжээ

Нийтийн тээврийн автобусны Биокомбинат, Гачуурт зэрэг 3 чиглэлд ӨӨРЧЛӨЛТ оруулжээ.
Тухайлбал,
Нийтийн тээврийн бодлогын газрын даргын 2024 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн А/153 дугаар тушаалын дагуу "Зорчигч тээвэр тав" ОНӨААТҮГ-ын Д:7 Гачууртын эцэс-Арцатын ам / Дунд оврын/ чиглэлийг зогсоож, уг чиглэлийн замналыг Д:6 Шар хоолойн ам-Гачууртын эцэс / Дунд оврын/ чиглэлийн маршрут, тээврийн хэрэгсэлтэй нэгтгэн өөрчилжээ.

"Мяралзаа" ХХК-ийн Ү:30 Сүхбаатарын талбай-Натур худалдааны төв-Жанжин клуб чиглэлийн замналд өөрчлөлт орж, 2024 оны 12 дугаар сарын 17-ны өдрөөс мөрдөн ажиллаж эхэллээ.

"Зорчигч тээвэр нэг" ОНӨААТҮГ-ын (Ч26) "Тоосгоны үйлдвэр-Ботаник-Жанжин клуб" чиглэлийн замналд өөрчлөлт орж 2024 оны 12 дугаар сарын 17-ны өдрөөс мөрдөн ажиллаж эхэллээ.

