Нийтийн тээврээр цэвэр агаарт гарах маршрутын САНАЛ АВЧ эхэллээ

2024 оны 12 сарын 16

Arslan.mn

Улаанбаатарын утаанаас түр ч болов холдож цэвэр агаар амьсгалах боломжийг иргэдэд олгох шийдлийг нийслэл олгох шийдэл хайж буй. Иргэдийг цэвэр агаарт цагийг ая тухтай өнгөрөөх амралт, жуулчны баазууд руу хүргэх нийтийн тээврийн автобус явуулах маршрут, хугацаа, төлбөрийн талаар НЗДТГ-аас санал авч эхэлжээ.

Тодруулбал, Тэрэлж, Дугуй цагаан, Скай ресорт цанын бааз, Хандгайт, Найрамдал зуслан, Жаргалантын амны жуулчны бааз руу автобус явуулах маршрутыг гаргасан байна. Харин автобусаар үйлчлүүлэх төлбөрийг үнэгүй эсвэл 500-5000 төгрөгийн хооронд байхаар тооцоолжээ.

Иргэд энэ хуудсаар орж саналаа өгч, дэмжвэл эдгээр амралт, жуулчны бааз руу автобус үйлчилгээнд явах аж.
 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
660664
1 эможи

П.цэцэгсүрэн
2024-12-16 18:16
Хааяа салхинд гармаар санангддаг.Машингүй хүмүүс зөндөө байгаа.Хэрэгждэг бол сайхан байна
Эрдэнэбилэг
2024-12-16 11:11
Агаарт гарах
keyboard_arrow_up