Улаанбаатар хот руу нэвтрээд буцаж гараагүй орон нутгийн дугаартай 35.598 тээврийн хэрэгсэл байна

2024 оны 12 сарын 13

Arslan.mn

Улаанбаатар хотод өдөрт дунджаар орон нутгийн дугаартай 16-19 мянган тээврийн хэрэгсэл замын хөдөлгөөнд оролцдог бол баяр ёслолын үеэр энэ тоо 38 мянга болж өсдөг гэсэн судалгаа бий. Өнгөрсөн есдүгээр сараас хойш өнөөдрийг хүртэл орон нутгийн дугаартай 390.739 тээврийн хэрэгсэл Улаанбаатар хот руу нэвтэрсэн. Харин орон нутгийн дугаартай 355.141 тээврийн хэрэгсэл Улаанбаатар хотоос гарсан байна. Ингэснээр өнгөрсөн IX сараас хойш Улаанбаатар хотоос гараагүй үлдсэн 35.598 тээврийн хэрэгсэл Улаанбаатар хотод байгаа аж.

IX сард Улаанбаатар хот руу хотын болон орон нутгийн дугаартай нийт 689.826 тээврийн хэрэгсэл нэвтэрсэн бол нийт 347.157 тээврийн хэрэгсэл гарсан байна. Улаанбаатар хот руу нэвтэрсэн тээврийн хэрэгслээс 114.612 нь орон нутгийн дугаартай байна. Харин хотоос гарсан тээврийн хэрэгслийн 57.132 нь орон нутгийн дугаартай байна.

X сард Улаанбаатар хот руу нийт 557.762 тээврийн хэрэгсэл нэвтэрсэн, 564.426 тээврийн хэрэгсэл гарсан байна. Улаанбаатар хот руу нэвтэрсэн тээврийн хэрэгслээс 101.992 нь орон нутгийн дугаартай байна.

XI сард Улаанбаатар хот руу нийт 633.650 тээврийн хэрэгсэл нэвтэрсэн бол 634.554 тээврийн хэрэгсэл гарсан байна. Улаанбаатар хот руу нэвтэрсэн тээврийн хэрэгслээс 121.630 нь орон нутгийн дугаартай байна.

12 сарын 13-ны байдлаар Улаанбаатар хот руу нийт 230.230 тээврийн хэрэгсэл нэвтэрсэн бол 212.932 тээврийн хэрэгсэл гарсан байна. Улаанбаатар хот руу нэвтэрсэн тээврийн хэрэгслээс 52.505 нь орон нутгийн дугаартай байна.

Arslan.mn

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
1
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
660658
1 эможи

hujaa
2024-12-18 00:25
2024 онд уб д хэдэн хужаа ирээд хэд нь буцсан бэ? улаанбаатарт яг одоо хэдэн хужаа байна нэг тоо хэлдээ ацаа
Зочин
2024-12-17 14:15
Монголд сүүлийн 5 жилд хэдэн хятад орж ирээд хэдэн хятад буцсан бэ
Дулмаа
2024-12-16 22:34
1.хятад хүмүүсээ хөөж я
Ханд
2024-12-16 22:05
Эх орондоо хаана явах эрхтэй баймаар байна та нар шиг гадаадад явж чадах биш.
Сандаг
2024-12-16 09:43
Түгжирч байхад халтуур хийх гээд ачаалал үүсгээд байна. Арга хэмжээ аваач дээ.12 сар 1 нээс олон зөрчилтэй нөхөдийг зогсоох яасан ажлаа хийвэл хийгээч дээ.
Зочин
2024-12-15 11:56
хотоос гараад нутагтаа ирцэн байхад хотоос гараагүй байна гэсэн мессеж ирээд байсан наадах төхөөрөмж чинь ингэж худлаа уншаад байна уу эсвэл хөдөөнийхнөөс мөнгө саах луйвар уу тэрийгээ шалгаарай
ЗОЧИН
2024-12-15 10:30
ЯАРАЛТАЙ ХӨӨЖ ГАРГА АА. ТҮГЖРЭЛИЙН 50% ШҮҮ !!!
зочин
2024-12-15 00:17
Тэгээд түгжрэл үүсгээд байна гэхэд гээд байна уут даа угааса хотаб төлөвлөлт чинь буруу тиймээс ард иргэдрүүгээ буруугаа битгий хай
keyboard_arrow_up