ИРГЭН: Сургуулийн тог тасарсан, хурдан ирж хүүхдээ аваарай гэсэн

2024 оны 12 сарын 12

Arslan.mn

Нийслэлд энэ сарын 10-ны өдөр ихэнх байршилд цахилгаан хязгаарласан. Өчигдөр ч мөн хотын зарим хэсэгт хязгаарлалт хийсэн. УБЦТС-аас өвлийн улиралд байнга цахилгааны хязгаарлалт хийнэ гэж мэдэгдсэн. 

Тэгвэо өчигдөр орой 17.30 цагийн байдлаар Хан-Уул дүүргийн I хороо цахилгааны хязгаарлалтад орж, тус байршил дахь орон сууцны хороолол, сургууль, цэцэрлэгүүд харанхуй болжээ.

Тиймээс ангиудын эцэг, эхчүүдийн цахим группууд рүү “Сургуулийн ток тасарсан, хурдан ирж хүүхдээ аваарай” гэсэн зар тарааж, түргэн авхуулжээ.  

Энэ талаар Эрчим хүчний сайд сайд Б.Чойжилсүрэн мэдээлэл өгөхдөө, "Өнөөдөр 10:00-11:00 цагт өглөөний оргил ачааллын үе таарч, хязгаарлалт хийсэн. Одоогийн байдлаар 150 МВт-ын гурван салхины станц төвийн бүсэд холбоотой, нэг ч үйлдвэрлэлгүй, тэг оролцоотой байлаа. 90 МВт-ын хүчин чадалтай нарны зургаан станц бий ч 11:00-12:00 цагт төвийн бүсэд эрчим хүч нийлүүлж чадсангүй. Нар байхгүй, хангалттай салхи гарахгүй байгаа тул оролцож чадаагүй. Иймд чадлын дутагдалд орж байна. Арванхоёрдугаар сарын 15-наас өмнө Бөөрөлжүүтийн цахилгаан станцын эхний блокийг төвийн сүлжээнд холбох гэж байтал гал гарсан. Ингэснээр 14 хоног хойшилж байгаа учир 2024 оны төгсгөл хүртэл тодорхой хэмжээнд хязгаарлалт хийхийг үгүйсгэхгүй. Аль болох хязгаарлалт хийхгүйн төлөө эрчим хүчний салбарынхан ажиллаж байна" гэсэн юм.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
660622
1 эможи

….. Misheel 2
2024-12-12 10:33
tog nemleeshdee odoo bolno hutsalgvi duugui naad togoo zver blgd hiih ystoi ymal hii oron suutsnii ailuudad halaalt bhgv hetsvv bnshdeee lalruudaa
keyboard_arrow_up