ХАН-УУЛ ДҮҮРГИЙН САЙН ДУРЫН АХМАД АЖИЛТНУУД ТӨРИЙН ДЭЭД ОДОН, МЕДАЛИАР ШАГНАГДЛАА
“Олон Улсын сайн дурынхны өдөр”-ийг тохиолдуулан Хан-Уул дүүргийн Улаан Загалмай хорооны гишүүн, сайн дурын идэвхтнээр элсэж, хүмүүнлэгийн үйлсийг сурталчлан дэлгэрүүлэх үйлсэд олон жил бодитой хувь нэмэр оруулсан сайн дурын идэвхтэн ахмад гишүүдэд Төрийн дээд одон, медаль гардууллаа.
Шагналыг Хан-Уул дүүргийн ИТХ-ын дарга Ч.Бат-Оргил, Монголын улаан загалмай нийгэмлэгийн Эрүүл мэнд, нийгэм хамгааллын газрын дарга Б.Гантулга нар гардууллаа.
Энэ үеэр Хан-Уул дүүргийн ИТХ-ын дарга Ч.Бат-Оргил “Байгууллагынхаа үйл ажиллагаанд идэвх санаачилгатай оролцож, хүмүүнлэгийн үйлсэд үнэтэй хувь нэмэр оруулсан сайн дурын идэвхтэн ахмадууд Та бүхэндээ эрүүл энхийг хүсэж, сайн үйлс бүхэн нь түгэн дэлгэрэх болтугай” хэмээлээ.