УБЦТС: Цахилгааны хязгаарлалт ӨВЛИЙН ТУРШ үргэлжилнэ
2024 оны 12 сарын 11
Өчигдөр 13.244 аж ахуйн нэгж, 206.348 айл өрх, нийт 219.592 хэрэглэгчийн хэрэглээг нь 1-2 цагийн хугацаанд хязгаарлажээ.
Хязгаарлалтыг Диспетчерийн үндэсний төвөөс хэрэглээний бодит ачаалал үүссэн тухайн цаг мөчид системийн аюулгүй байдлыг хангах зорилгоор шууд хийж байгаа учраас УБЦТС ТӨХК хэрэглэгчдэдээ урьдчилан мэдэгдэх боломжгүй нөхцөл үүсэж байгаа тул хүлцэл өчье гэв.
Цаашид цахилгааны хязгаарлалт нь сэргээгдэх эрчим хүчний үйлдвэрлэлээс шалтгаалан их, бага хэмжээгээр өвлийн турш үргэлжлэх төлөвтэй байна.
Харин өчигдөр дараах байршлуудад гэмтэл гарсны улмаас 08.57 цагт цахилгаан тасарчээ.
- Баянгол дүүрэг- 3, 4, 11, 12, 16 -р хороо
- Сүхбаатар дүүрэг- 1, 6, 9, 11, 13, 14-р хороо
- Сонгинохайрхан дүүрэг- 32-р хороо
- Чингэлтэй дүүрэг -1, 3, 5, 6, 8, 9, 10 , 11, 12, 15, 16-р хороо
Дараах байршлуудад шаардлагаар түр хугацаагаар эрчим хүч тасалжээ.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
1
660606
1 эможи
Саяжаргал
2024-12-17 08:58
Лайварчид
Саяжаргал
2024-12-17 08:57
Энэ чинь одоо юу гэж байгаа бээ . Арай арай ядарсан ард дэргэдээ бодож чадахгүй муусайн . Нуйварчид болиочээ ичээчээ
Иргэн
2024-12-11 13:55
Энэ 4 жилд тавьсан зорилгодоо хүрэх хэрэгтэй.Хамгийн түрүүнд эрчим хүчний хангамж сайтай болох.
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс