Чингэлтэй дүүргийн мөсөн гулгуур иргэдэд ҮНЭ ТӨЛБӨРГҮЙ үйлчилнэ

2024 оны 12 сарын 11

Arslan.mn

Хүүхэд, залууст чөлөөт цагаа үр бүтээлтэй өнгөрөөх, спортоор хичээллэх боломжийг нэмэгдүүлэх зорилгоор Чингэлтэй дүүргийн Биеийн тамир, Спорт хорооны мөсөн гулгуурын талбай иргэдэд арванхоёрдугаар сарын 15-31-ний өдрүүдэд үнэ төлбөргүй үйлчлэхээр боллоо.

Тэшүүрээр гулгах нь биеийн бүх хэсгийг хөдөлгөөнд оруулж, булчин, үе мөчний уян хатан байдалд тустай юм. Мөн зүрхний цохилтыг нэмэгдүүлж, цусны эргэлтийг сайжруулдаг бөгөөд зөвхөн бие махбодоос гадна стрессийг багасгаж, анхаарал төвлөрөх чадварыг хөгжүүлдэг байна.

Чингэлтэй дүүргийн 10 дугаар хороо, Баянбүрдийн тойргийн хойно Чингэлтэй дүүргийн Биеийн тамир, спорт хорооны 2 давхарт байрладаг тус мөсөн гулгуурын талбайгаар өглөө 07:00 цагаас орой 22:00 цаг хүртэл иргэд үйлчлүүлэх боломжтой.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
660595
1 эможи

keyboard_arrow_up