Ирэх онд авто машины татвар 3 дахин, зам ашигласны төлбөр 5 дахин НЭМНЭ

2024 оны 11 сарын 28

Arslan.mn

Нийслэлийн 2025 оны төсөв батлах тухай тогтоолын төсөлтэй хамт Авто тээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татварын хувь хэмжээг шинэчлэх, мөн Авто зам ашигласны төлбөрийн хэмжээг шинэчлэн батлах тухай тогтоолын төслийг өргөн мэдүүлжээ.

Тодруулбал, тус тогтоолын төслүүдэд ирэх онд тээврийн хэрэгслийн албан татварыг 3 дахин, авто зам ашигласны төлбөрийн хэмжээг 5 дахин нэмэгдүүлэхээр тооцож тусгажээ.

Жишээ нь: "приүс" машины албан татварыг ₮36 мянгаас ₮108 мянга, 5700см3 мотортой "Lexus 570" машины ₮188 мянган татвар төлдөг байсныг ₮564 мянга болгон нэмэгдүүлнэ гэсэн үг.

Албан татвар:

  • “Приус” 36000-аас 108000₮,
  • “Лексус 570” 188100-аас 564300₮,
  • “Портер” 30000-аас 75000₮,
  • “Ланд Круйзер 200” 151800-аас 455400₮.

Зам ашигласны төлбөр:

  • 2000 хүртэлх моторын багтаамжтай машин 20000-аас 100000₮,
  • 2001-3000 хүртэлх моторын багтаамжтай машин 30000-аас150000₮,
  • 4001 дээш моторын багтаамжтай машин 50000-аас 250000₮.
  • Arslan.mn

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
1
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
660386
1 эможи

Иргэн
2024-11-30 05:20
Ард иргэдээ дээрэмдэх замаар төсөв бүрдүүлэх гэж бна да . Хулгай хийхээ л боль
mongol
2024-11-29 23:01
төр засг үнхээр цададгүй яацан ороокууд бэ
Зочин
2024-11-29 09:09
сайн нэмэх хэрэгтэй тэгж байж л машины тоо цөөрнө
Нянгар
2024-11-29 03:22
Гэрэл дулаанаа нэмлээ. Одоо татвараа нэмлээ.Цалин тэтгэврээ нэмсэн үү
Сайхансамбуугийн хүү
2024-11-28 20:26
Нэгмөсөн татварыг нь 100 дахин нэм. Бензинийг нь бас. Приустэй лалруудыг явган явуулаад дандаа том том 300 570 G500 нууд сайхан чөлөөтэй давхимаар байна сда.
Хүчирхийлэлд өртсөн иргэн А
2024-11-28 16:21
Яасан ханаж цаддагүй хувалзнууд вэ? Ард ирэгдээ дундаж амьралаар амьдруулж чадахгүй байж татвар нэрээр хүчирхийлэхээ хэзээ болих юм бол? Тэвчээрийн цэг нь хаана хүрэхийг нь хармаар байгаа бол ард түмэн харуулаал өгөх байх. Идэж уусан хүний орлоготойгоо харьцуулж үзээд байдгаа хэзээ болих юм бол................
Пүүгий
2024-11-28 16:08
Цалингаа хангалттай өгчөөд үнэ ээ нэмэгдүүлээсэй улсынх бол нэмээд байна хувийн компаниуд нэмэхгүй зээлээс зээлийн хооронд дээрээс нь цахилгаан дулаан усаа хүртэлээ нэмлээ одоо автотээврээ нэмлээ цалин хангалттай бол хамаа алга сая1000 цалингаасаа айхтар өндөр татвар төлнө хэцүү юмаа үнэхээр ажиллаад болохгй хүрэхгүй байхад туйлдана биздээ
Антибиотик
2024-11-28 14:27
Нянбактер
зочин
2024-11-28 12:57
Эргүү Нямбаатараа зайлаа, Чамайг ард түмэн зайлуулж чадна шүү
Бухимдсан иргэн
2024-11-28 12:54
арай дэнднээ нийгмийн давхрага бий болгож байгаан байна баячуудын хот болохийн байна дундаж давхрага гэдэг юм байхгүй оогохнээ новшийн нянбактер хүний тал
Зайлаа
2024-11-28 11:09
Зайлаа муу үхэж байхдаа таарсан новшийн нянбактери нямбаатар
keyboard_arrow_up