НОСК-ын захирлаар томилогдсон Б.Одсүрэн ₮5.7 тэрбумын ҮЛ ХӨДЛӨХ хөрөнгөтэй, ₮3 тэрбумын ҮНЭТ ЭДЛЭЛТЭЙ
Нийслэлийн орон сууцны компорацын захирлаар Б.Одсүрэнг томилжээ. НОСК-ийн өмнөх гүйцэтгэх захирал М.Говьсайхан ИТХ-ын сонгуульд Сүхбаатар дүүргээс нэр дэвшихээр ажлаа өгсөн билээ.
Б.Одсүрэн нь 2020 оноос нийслэлийн ИТХ-ын төлөөлөгч, нийслэлийн Засаг даргын Зам, тээврийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагчаар ажиллаж байв. Гэвч тэрбээр сайн ажиллаж чадаагүй хэмээн үзэж ажлаа өгсөн байдаг. Хотын дарга Д.Сумьяабазарын үед Б.Одсүрэн ачаалал дааж чадаагүй хэмээн хамт олон нь шүүмжилж байсан удаатай. Түүний хувьд цахим орчинд сургааль үгс бичдэгээрээ танигдсан билээ.
Тэгвэл НОСК-ын захирлаар томилогдсон Б.Одсүрэнгийн 2023 онд АТГ-т мэдүүлсэн ХОМ-ийг хүргэж байна.
Тэрбээр мэдүүлэгтээ:
- Өөрийн орлого: ₮979 сая
- Гэр бүлийн орлого: ₮307 сая
- Орон сууц барилга байгууламж: ₮5.7 тэрбум
- Тээврийн хэрэгсэл: 0 сая
- Мал аж ахуй: 0 сая
- Газар: ₮50 сая
- Үнэт эдлэл, урлаг, түүхийн үнэт зүйл: ₮3 тэрбум
- Хадгаламж Монгол: ₮4.8 тэрбум
- Авлага: ₮4.5 тэрбум
- Зээл: 0 сая.төг гэж мэдүүлжээ.
Мөн Даблью Эс И Монголиа ХХК, Метро девелопмент групп ХХК ХХК, Эрдэнэс таван толгой ХК, Эрдэнэс таван толгой ХК, СиСү Эдүкэйшн ХХК-ийн 63 -100% эзэмшдэг байна.