Хотын захиргаа Яармагт байрлах болсонтой холбогдуулан нийтийн тээврийн 3 чиглэл шинээр нэмжээ

2024 оны 11 сарын 14

Arslan.mn

Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагууд Яармаг дахь нутгийн захиргааны цогцолбор барилгад байрлах болсонтой холбогдуулан албан хаагчдад нийтийн тээврийн үйлчилгээг ойртуулах зорилгоор доорх гурван чиглэлийг шинээр нээн дөрөвдүгээр сарын 20-ны өдрөөс үйлчилгээнд явуулж эхэлсэн.

  • Ч:79 “ТаЧи - Гурвалжингийн гүүр -  Хангарди цогцолбор” 

Тус чиглэлд “Зорчигч тээвэр дөрөв” ОНӨААТҮГ ажлын өдөр зургаа, амралтын өдөр таван тээврийн хэрэгслээр үйлчилгээ үзүүлдэг бөгөөд өдөрт дунджаар 1500 зорчигч үйлчлүүлж байна.

  • Ч:80 “ХӨСҮТ - Үндэсний цэцэрлэгт хүрээлэн - Хангарди цогцолбор” 

Уг чиглэлд “Зорчигч тээвэр дөрөв” ОНӨААТҮГ ажлын өдөр зургаа, амралтын өдөр таван тээврийн хэрэгслээр үйлчилгээ үзүүлдэг бөгөөд өдөрт дунджаар 1600 зорчигч үйлчлүүлдэг. 

  • Ч:81 “3,4-р хороолол - Нарны гүүр - Хангарди цогцолбор”

Эл чиглэлд “Зорчигч тээвэр дөрөв” ОНӨААТҮГ ажлын өдөр зургаан тээврийн хэрэгслээр, амралтын өдөр таван тээврийн хэрэгслээр үйлчилгээ үзүүлдэг бөгөөд өдөрт дунджаар 1900 зорчигч үйлчлүүлдэг аж.

Мөн Хангарди цогцолбор автобусны зогсоолоор дамжин нийт 14 чиглэлийн 134 тээврийн хэрэгсэл хотын төв, баруун, зүүн чиглэлд нийтийн тээврийн үйлчилгээг хүргэж байна.

Arslan.mnArslan.mnArslan.mn

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
660136
0 эможи

keyboard_arrow_up