ХОМ: Хотын дарга Х.Нямбаатар 1 тэрбумын ҮЛ ХӨДЛӨХ хөрөнгөтэй, 217 сая төгрөгийн малтай
Орон нутгийн сонгуулиар олонхын суудал авсан нийслэлийн МАН-аас Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчид Х.Нямбаатарыг улираан ажилуулахаар болсон.
Тэгвэл хотын дарга Х.Нямбаатарын АТГ-т мэдүүлсэн 2023 оны Хөрөнгө орлогын мэдүүлгийг танилцуулъя.
Тэрбээр 2023 оны хөрөнгө орлогын мэдүүлэгтээ “өөрөө 54 сая төгрөгийн орлоготой гэсэн бол гэр бүлийн орлогоо 28 сая хэмээн мэдүүлжээ.
Мөн 1 тэрбум төгрөгийн үнэ бүхий нэг орон сууц, зуслангийн байшинтай, 292 сая төгрөгөөр үнэлэгдэх суудлын жижиг машин, Toyota Land Cruiser 200 маркийн 2 машинтай хэмээн мэдүүлжээ.
Мөн 100 сая төгрөгийн үнэ бүхий эзэмших газартай, 217 сая төгрөгөөр үнэлэгдэх /хурдан удмын адуу-35, үхэр-31, ямаа-90, хонь-326, адуу-26 / малтай, 25 сая төгрөгийн үнэт эдлэлтэй гэжээ.
Түүнчлэн 21 сая төгрөгийн хадгламжтай, 82 сая төгрөгийн зээлтэй байна.
2020-2023 онд ХЗДХ-ийн сайдаас Хотын дарга болсноор Х.Нямбаатарын өөрийн орлого нь 28 сая төгрөгөөс 54 сая төгрөг болж өсөж, харин гэр бүлийн орлого нь 98 саяас 28 сая болж огцом БУУРЧЭЭ.









