Дулааны үндсэн том шугам засах ажил дуншиж дуншиж эхэлтэл зарим газруудаас болоод асуудал үүслээ 

2024 оны 10 сарын 25

Arslan.mn

"Рутан" ХХК нь аравдугаар сарын 19-ний өдөр Зоригийн гудамжны авто зам, ХХБ-ны зүүн талын авто замыг зөвшөөрөлгүй сэтлэн дулааны шугамын ажил гүйцэтгэснээс үүдэн авто замд эвдрэл үүссэн. Үүссэн асуудалтай холбогдуулан цагдаагийн байгууллагаас “Рутан” ХХК-д зөрчлийн тухай хуулиар арга хэмжээ авахаа нийслэлээс мэдэгдсэн. Тэгвэл энэ талаар Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар "Хотын төвийн 2А магистраль гэх дулааны үндсэн том шугам бий. Үүнийг засаж сэлбэх ажил дуншиж, дуншиж энэ жил яам тамгагүй хөдөлж байж арай гэж хийсэн. Гэтэл ажил гүйцэтгэж байгаа газрууд ном журмын дагуу зөвшөөрөл авалгүйгээр дур мэдэн зам сэтэлж, ажил хийсэн болоод нөхөн сэргээлт хийлгүй орхисноос ийм асуудал үүслээ. Зарим хэсэг нь ажил хийх гээд зүтгээд байдаг. Бид нэг л хотод ажиллаж амьдарч байгаа. Гэтэл газар дээр нь ажил хийж байгаа хэсэг нь ийм хүний сэтгэлээр хандаад байх юм. Хариуцлага нэхнэ. Гүйцэтгэсэн байгууллагаар нөхөн сэргээлт хийлгэнэ. Ер нь хувь, хувьсгалгүй ажил хийхдээ сэтгэлээсээ хиймээр байна" гэв.

 

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
659787
1 эможи

Зочин
2024-10-27 19:24
Хоосон суржигнэсэн мангар нехер!!!
Хяналт
2024-10-26 19:13
Хяналтаа сайн хийнэ гэдэг нь үе шатны ажлуудаа эхнээсээ тодорхой болгоод хяналтын баг үзэж шалгасаны дараа шат дараалсан ажлаа эхлүүлж байвал ийм зүйл болохгүйшдээ.
keyboard_arrow_up