Гарцаар гарч явсан 62 настай иргэнийг дайрч амийг нь хохироожээ
Хан-Уул дүүргийн нутаг, “Вива сити” хорооллын урд замд гарцаар гарч явсан явган зорчигчийг мөргөж амийг нь хохироосон хэрэг уржигдар 19.15 цагийн үед гарлаа.
Тус хорооллын урдах авто замын зорчих хэсгийн гарц дээр 62 настай эмэгтэйг болон өөр нэгэн хүнийг “Тоёота приус” загварын автомашины жолооч 32 настай Л мөргөснөөс ийнхүү хүний амь хохирч, нэг хүн гэмтсэн байна. Эл хэргийг өдгөө ТЦА-ны Мөрдөн шалгах хэлтэст үргэлжлүүлэн шалгаж буй бөгөөд жолооч согтууруулах ундаа хэрэглэсэн, эсэх зэргийг нарийвчлан тогтоохоор ажиллаж байгаа юм.
Замд халтиргаа гулгаа үүсдэг энэ үед өвлийн дугуйгаа машиндаа тавих, замын нөхцөлд хурдаа тохируулах, гарц ойртсон үед хурдаа хасах зэрэг жолоочид тавих наад захын шаардлагыг биелүүлээгүйгээс энэ харамсалтай хэрэг гарсан байж болзошгүй аж.