Өнөөдөр дараах 4 байршилд зам хааж, засварлана
2024 оны 10 сарын 23
Өнөөдөр дараах дөрвөн байршилд зам хааж, засварлана.
Тухайлбал,
- Хан-Уул дүүрэг 8, 21-р хорооны нутаг дэвсгэр, Архивчдын гудамж, Архивын ерөнхий газраас Нисэхийн тойрог зам хүртэлх Урдаас хойшоо чиглэлийн зүүн талын авто замын 3 дугаар хэсгийн засварын ажлыг 2024 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 23:00 цагаас 10 дугаар сарын 25-ний өдрийн 06:00 цагийн хооронд хааж засварлана. Хойноос урагш чиглэлийн баруун хэсгийн эгнээгээр тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг сөрүүлэн зохицуулна.
- Сонгинохайрхан дүүрэг, 4, 5-р хороо, Далан дагасан авто зам, Толгойтын замаас далан дагаад Баянхошууны зам хүртэлх авто замыг хааж засвар, шинэчлэлтийн ажлыг хийж гүйцэтгэнэ. 2024 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 05:00 цагаас 10 дугаар сарын 23-ний өдрийн 23:00 цагийн хооронд засварлана.
- Баянзүрх дүүрэг, 11-р хороо, Богд уулын арын авто зам “Бага тэнгэр”-ээс “Ривэр амралт" хүртэлх замыг хааж засвар, шинэчлэлтийн ажлыг 2024 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 06:00 цагаас 10 дугаар сарын 26-ны өдрийн 06:00 цагийн хооронд засвар.
- Баянзүрх дүүрэг, 36 дугаар хороо, Дүнжингарав худалдааны төвийн баруун урд уулзвараас 133 дугаар сургууль хүртэлх авто замын суурь хучилтын ажлыг 2024 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 23:00 цагаас 10 дугаар сарын 26-ны өдрийн 06:00 цагийн хооронд хааж засварлана.
Иймд иргэд, жолооч та бүхэн бусад замыг сонгон хөдөлгөөнд оролцоно уу.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?









659720
0 эможи
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс