Амралтын өдрүүдэд 25 хүн угаартсаны 12 нь хүүхэд байна
2024 оны 10 сарын 21
Гадаа хүйтэрч галлагааны улирал эхэлсэнтэй холбогдуулан иргэд угаарын хийд хордох тохиолдол цөөнгүй бүртгэгдэж байна.
Тухайлбал, өнгөрсөн амралтын өдрүүдэд 2-80 насны 25 иргэн угаартсан байх бөгөөд 12 нь бага насны хүүхдүүд байна.
Угаарын хий нь өнгөгүй, үнэргүй, амтгүй учир иргэд өөрсдийгөө угаартаж байгаагаа мэдэх боломжгүй байдаг.
Иймд иргэд та бүхэн зуухныхаа бүрэн бүтэн байдлыг шалгаж, яндангаа тогтмол хөөлж, угаарын хий мэдрэгч дохиоллыг гэртээ байршуулан болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлээрэй.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
659691
0 эможи
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс