Дүүргүүдийг удирдах шинэ засаг дарга нар 27-180 сая төгрөгийн ЗЭЭЛТЭЙ

2024 оны 10 сарын 21

Arslan.mn

Аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын сонгууль аравдугаар сарын 11-нд /2024.10.11/ болсон. Сонгуулийн дараа ялсан намууд дүүргээ "эмхэтгэж", Иргэдийн Төлөөлөгчдид анхдугаар хуралдаанаа хийж Засаг дарга нараа томилж байна.  Дүүргийн ИТХ-аас Засаг даргын нэрийг Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатарт нэрсээ хүргүүлэн батламжлуулах юм.

Нийслэлийн есөн дүүрэгт ИТХ-аар томилогдоод буй Засаг дарга нарын ХӨРӨНГӨ ОРЛОГЫГ танилцуулж байна.

"ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН ШИНЭ ЗАСАГ ДАРГА Н.МАНДУУЛ 217 сая төгрөгийн орлоготой, 180 сая төгрөгийн ЗЭЭЛТЭЙ"

Arslan.mn

Чингэлтэй дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын анхдугаар хуралдаан болж хуралд оролцсон 35 төлөөлөгчийн 100 хувийн саналаар Нямандэлэгийн Мандуулыг дүүргийн Засаг даргаар сонгожээ.

Тэрбээр Хөгжлийн банкны гүйцэтгэх захирлын албан тушаалаасаа /2023.05.12/ чөлөөлөгдөж байв. Мөн Н.Мандуул нь саяхнаас Нийслэлийн Засаг даргын Санхүү, дэд бүтцийн хөрөнгө оруулалтын асуудал хариуцсан зөвлөхөөр ажиллаж байсан.  

Тэрбээр 2022 оны хөрөнгө орлогын мэдүүлэгтээ “217 сая төгрөгийн орлоготой гэсэн бол гэр бүлийн орлогоо 1,2 сая хэмээн мэдүүлжээ. 

Мөн тэрээр 180 сая төгрөгөөр үнэлэгдэх орон сууцтай,  60 сая төгрөгийн  Jeep, Wrangler маркын  машинтай,   газаргүй, 69 сая төгрөгийн ҮНЭТ ЭДЛЭЛТЭЙ  хэмээн мэдүүлсэн байна.

Мөн 180 сая төгрөгийн  зээлтэй байна.

2020-2022 онд “Эрдэнэс Монгол” ХХК-ийн Дэд бүтэц хариуцсан захирал, Сангийн яамны Санхүүгийн бодлогын газрын даргаар ажиллахдаа   Н.Мандуулын өөрийн орлого   122  сая төгрөгөөс  217 сая төгрөг болж НЭМЭГДЭЖ, харин гэр бүлийн орлого 22 саяас 1,2 сая төгрөг болж БУУРЧЭЭ.

Б.Цэрэн засаг даргын орлогчоор ажиллахдаа ОРОН СУУЦГҮЙ болж, ЗЭЭЛ НЬ 83 сая болж НЭМЭГДЖЭЭ

Arslan.mn

Хан-Уул дүүргийн ИТХ-ын анхдугаар хуралдаанаар Хан-Уул дүүргийн Засаг даргад нэр дэвшүүлэх асуудлыг хэлэлцэн Засаг даргаар ажиллаж буй Б.Цэрэнг томилохоор нэр дэвшүүлж, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар батламжилсан.  2020-2024 онд тус дүүргийн Засаг даргаар ажилласан Б.Цэрэн ийнхүү улиран ажиллахаар сонгогдлоо.

Тэгвэл улиран ажиллахаар сонгогдсон Б.Цэрэнгийн  АТГ-т мэдүүлсэн 2023 оны Хөрөнгө орлогын мэдүүлгийг танилцуулъя.

Тэрбээр 2023 оны хөрөнгө орлогын мэдүүлэгтээ “95 сая төгрөгийн орлоготой гэсэн бол гэр бүлийн орлогоо 215 сая хэмээн мэдүүлжээ. 

Мөн тэрээр өөрийн гэсэн ОРОН СУУЦГҮЙ бөгөөд 2.3 сая төгрөгийн хашаа байшин,   43 сая төгрөгийн  Toyota SAI  маркын 2 машинтай,  1 сая төгрөгөөр үнэлэгдэх  газартай, ҮНЭТ ЭДЛЭЛГҮЙ  хэмээн мэдүүлсэн байна.

Мөн 83 сая төгрөгийн  зээлтэй байна.

2024 оны 7-р сараас эхлэн тус дүүргийн Засаг даргын түр орлон гүйцэтгэгчээр  ажилласан Б.Цэрэнгийн өөрийн орлого  112 сая төгрөгөөс  95 сая төгрөг болж буурч, харин гэр бүлийн орлого 48 саяас 215 сая төгрөг болж НЭМЭГДЖЭЭ.

Мөн 2021 онд өөрийн нэр дээр  2 орон сууцтай байсан түний хувьд Засаг даргаар ажилласнаар  ҮЛ ХӨДЛӨХ хөрөнгөгүй болжээ.

"БГД-ын Засаг даргаар улиран ажиллахаар болсон Ө.Сумъяабаатар 595 сая төгрөгөөр үнэлэгдэх ОРОН СУУЦ,  300 сая төгрөгийн газартай"

Arslan.mn

Ө.Сумъяабаатар нь БГД-ын Засаг даргаар улиран ажиллахаар болов. Тэрбээр, улс төр судлаач, нийгмийн ухааны багш мэргэжилтэй, Төрийн удирдлагын менежер мэргэшилтэй,  улс төр судлалаар магистр зэрэгтэй.

Тэрбээр 2023 оны хөрөнгө орлогын мэдүүлэгтээ “27 сая төгрөгийн орлоготой гэсэн бол гэр бүлийн орлогоо 8 сая хэмээн мэдүүлжээ. 

Мөн тэрээр 595 сая төгрөгийн 2 орон сууц, 2 авто зогсоолтой бөгөөд 90 сая төгрөгийн  Lexus, RX 400  маркын  машинтай,  300 сая төгрөгөөр үнэлэгдэх  хоёр газартай, 84 сая төгрөгийн ҮНЭТ ЭДЛЭЛТЭЙ  хэмээн мэдүүлсэн байна.

Мөн 41 сая төгрөгйин хадгаламжтай, 100  сая төгрөгийн ЗЭЭЛТЭЙ байна.

"СБД-ийн Засаг даргаар сонгогдсон М.АЛТАНГЭРЭЛ 856 сая төгрөгөөр үнэлэгдэх 3 орон сууц, 27 сая төгрөгийн ЗЭЭЛТЭЙ"

Arslan.mn

Сүхбаатар дүүргийн  Иргэдийн төлөөлөгчдийн 100 хувийн саналаар ИТХ-ын төлөөлөгч М.Алтангэрэлийг дүүргийн Засаг даргаар томилов. Сүхбаатар дүүргийн өмнөх Засаг дарга Х.Болормаа нь УИХ-ын сонгуулиар гишүүнээр сонгогдсон. Тиймээс Сүхбаатар дүүргийн Засаг даргын ажлаа М.Алтангэрэлд хүлээлгэн өгсөн байна. Ийнхүү 2024-2028 онд тус дүүргийн Засаг даргаар улиран ажиллахаар болжээ.

М.Алтангэрэлийн жилийн орлого 34 сая, гэр бүлийн орлого 8 сая төгрөг байна. Мөн 856 сая төгрөгийн үнэлгээ бүхий 3 нийтийн орон сууц, 8 сая төгрөгийн үнэлгээ бүхий авто машин, 13 сая төгрөгийн үнэлгээтэй газар, 15 сая төгрөгийн хадгаламж, 27 сая төгрөгийн ЗЭЭЛТЭЙ байна.

"БЗД-ийг удирдах Г.Жаргалсайхан 143 сая төгрөгөөр үнэлэгдэх малтай, 350 сая төгрөгийн авлагатай, 100 сая төгрөгийн ЗЭЭЛТЭЙ"

Arslan.mn

Г.Жаргалсайхан 2020 оноос эхлэн дүүргийн Засаг даргын орлогчоор ажиллаж байсан бөгөөд өнгөрсөн долдугаар сараас эхлэн БЗД-ийн Засаг даргын үүрэг гүйцэтгэгчээр томилогдон ажиллаж байсан. Тэрбээр орон нутгийн сонгуульд Баянзүрх дүүргийн зүүн бүсийн хороодын иргэдээс хамгийн өндөр санал авч Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Төлөөлөгчөөр сонгогдоод байгаа юм.

Тэрбээр 2023 оны хөрөнгө орлогын мэдүүлэгтээ “өөрөө 25 сая төгрөгийн орлоготой гэсэн бол гэр бүлийн орлогоггүй хэмээн мэдүүлжээ. 

Мөн тэрээр 160 сая төгрөгийн  орон сууцтай бөгөөд 16 сая төгрөгийн  Hyundai, Sonata маркын  машинтай,  газаргүй,  143 сая төгрөгийн малтай /адуу-26, үхэр-41/, 33 сая төгрөгийн ҮНЭТ ЭДЛЭЛТЭЙ  хэмээн мэдүүлсэн байна.

Мөн 350 сая  төгрөгийн авлагатай, 100  сая төгрөгийн ЗЭЭЛТЭЙ байна.

"ЗД-аар улиран ажиллахаар болсон А.Сүхболд 170 сая төгрөгөөр үнэлэгдэх орон сууцтай, 60 сая төгрөгийн ЗЭЭЛТЭЙ"

Arslan.mn

Багахангай дүүргийн Засаг даргад ДИТХ-ын Төлөөлөгч Алтанхуягийн Сүхболдыг дэмжин томилуулахаар болсон байна. Түүний хувьд математик-физикийн багш мэргэжилтэй. Нийгмийн удирдлагын магистр зэрэгтэй. 2022 оноос хойш өнөөдрийн хүртэл тус дүүргийн Засаг даргаар ажиллаж буй.

Тэрбээр 2023 оны хөрөнгө орлогын мэдүүлэгтээ “өөрөө 28 сая төгрөгийн орлоготой гэсэн бол гэр бүлийн орлого нь 30 сая төгрөг хэмээн мэдүүлжээ. 

Мөн тэрээр 170 сая төгрөгийн 2 орон сууцтай бөгөөд 10 сая төгрөгийн  Nissan, Murano маркийн  машинтай, 2 сая төгрөгийн газартай , малгүй, ҮНЭТ ЭДЛЭЛГҮЙ  хэмээн мэдүүлсэн байна.

Мөн 60 сая  төгрөгийн ЗЭЭЛТЭЙ байна.

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
659685
0 эможи

keyboard_arrow_up