Маргааш 06:00 цагаас дараах замыг ХААНА

2024 оны 10 сарын 20

Arslan.mn
Нийслэлийн замын хөгжлийн газраас дараах замыг хааж засварлаж, шинэчилнэ. Үүнд:

Баянзүрх дүүрэг, 11-р хороо, Богд уулын арын авто зам Бага тэнгэрээс Их тэнгэр хүртэлх авто замын засвар шинэчлэлийн ажлыг 2024 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 23:00 цагаас 2024 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 06:00 цагийн хооронд хийж гүйцэтгэнэ. Үргэлжлүүлэн:

Бага тэнгэрээс зүүн тийш “Ривэр бийч” хүртэлх засвар шинэчлэлийн ажлыг 2024 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 06:00 цагаас мөн оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 06:00 цагийн хооронд засварлана.

Иймд иргэд, жолооч та бүхэн бусад замыг сонгон хөдөлгөөнд оролцоно уу.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
1
ouch an post
confuse an post
angry an post
659661
1 эможи

Баатар
2024-10-21 13:33
мэдээж зам сайтай бол хэн хэндээ сайхан л байна. хавар болон зуны улирал, мөн намрын сайхан өдрүүдэд ажлаа хийхгүй байж байснаа өвөл болоод хүйтрээд ирэнгүүт энэ тэнд зам хаагаад бүр түгжээ үүсгээд иргэдийнхээ ажил амьдралд л муухайгаар нөлөөлж байна да.
Зочин
2024-10-20 15:40
danda baychuudiin amidardag gazriin zamiig shinchilj bn bas deer ih zuzaan chanartai tavij bga baihda
keyboard_arrow_up