Зам цэвэрлэгээний 5 төрлийн 33 техникийг хүлээн авлаа

2024 оны 10 сарын 18

Arslan.mn

Нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаар зам талбайн цэвэрлэгээ, үйлчилгээний зориулалттай нийт 5 төрлийн 33 машин, техникийг хүлээн авлаа.

Үүнд авто замын цас, мөсийг арилгаж, давс бодис цацах давхар үйлдэлтэй машин 10, авто замын цэвэрлэгээний шүүрт машин 8, авто замын цэвэрлэгээний вакум соруулагч машин 2, даралтат усаар зам угаагч машин 3, цас цэвэрлэгч шүүр, цас үлээгч бүхий бага оврын 10 ачигч машиныг хүлээн авч, Хот тохижилтын газар, дүүргүүдэд өгсөн байна.

БНХАУ-ын “Ченли” групп оруулж ирсэн эдгээр машин, техникийг эрс тэс уур амьсгалд 4 улирлын турш ашиглах боломжтой юм. Цас соруулдаг машин цас соруулахаас гадна дотроо 7-10 тонн давс бодисын нөөцийн савтай, давсыг автоматаар буталж цацдаг. Мөн гаргуурын төхөөрөмжөөрөө 12 метр хүртэл газарт давс цацдаг. Зам угаагч машин 10 тонны усны нөөцийн савтай, шороо босгохгүйгээр бага усаар, өндөр даралтаар их талбайг цэвэрлэдэг аж.

НЗДТГ-аас энэ онд 80 гаруй машин, техник шинээр авахаар төлөвлөж, хамгийн сүүлд гэхэд модны навч зэрэг хөнгөн юмсыг соруулах зориулалттай 46 шинэ тоног төхөөрөмжийг нийлүүлжээ. 

Arslan.mnArslan.mnArslan.mn

Arslan.mn

 

 

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
659632
1 эможи

keyboard_arrow_up